Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

“ХҮРЭЛ ТОГООТ-2018”-ЫН ШИЛДЭГ СУДЛААЧИД ТОДОРЛОО

“ХҮРЭЛ ТОГООТ-2018”-ЫН ШИЛДЭГ СУДЛААЧИД ТОДОРЛОО

2018-10-30 14:44:45

Биологи-Хөдөө аж ахуйн салбарын шилдэгүүдийг тодруулдаг “Хүрэл тогоот-2018” эрдэм шинжилгээний бага хурал 10-р сарын 26-нд Одон Орон Геофизикийн Судалгааны Хүрээлэнгийн “Хүрэл тогоот” төвд зохион байгуулагдлаа. Хурлыг БСШУСЯ, ШУА, ШУТС, МЗЭХ хамтран зохион байгуулж, Хөдөө аж ахуйн их сургууль, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн, Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн, доктор Я.Гэрэлчулуун, М.Ургамал нар ивээн тэтгэж оролцсон. “Хүрэл тогоот-2018” залуу судлаачдын оны шилдэг бүтээл шалгаруулах эрдэм шинжилгээний бага хуралд 50 гаруй бүтээл ирснээс эхний шатны шалгаруулалтад 13 илтгэл тэнцсэн юм. Тэргүүн байрт Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Генетикийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Сод-Эрдэнэ “Монгол бөхөн болон Соргог бөхөнгийн генетик олон янз байдлыг тодорхойлсон нь”, дэд байрт ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн магистрант Т.Энхзаяа “Хэрлэн голын Амарын сугас (Leuciscus waleckii) загасанд шимэгчлэгч Ichthyoxenus amurensis (Isopoda, Cymothoidae) паразитын үзүүлэх нөлөө” сэдвээр шалгарч БСШУС-ын Сайдын нэрэмжит ГРАНТ-ын эздээр тодорлоо. Ханын илтгэлээр оролцогчдоос “Шилдэг ханын илтгэгч”-ээр Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Генетикийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Ц.Ариунтуул шалгарсан бол ХААИС-ийн нэрэмжит шагналаар Т.Амгаланбаатар (МЭХ), Ургамал хамгааллын ЭШХ-ийн нэрэмжит шагналаар Д.Сангажав (МААЭШХ), Доктор Я.Гэрэлчулууны нэрэмжит шагналаар Н.Лхагвасүрэн (МЭХ), Доктор М.Ургамалын нэрэмжит шагналаар Э.Батмагнай (МЭХ) нар тус тус шагнууллаа.


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn