Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ЭЗБСУРГУУЛЬ ЦЕГ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

ЭЗБСУРГУУЛЬ ЦЕГ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

2018-11-14 14:15:29

Цагдаагийн Ерөнхий Газрын мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа О.Зоригт, ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн захирал Б.Баасансүх нар эрдэм шинжилгээ, сургалт судалгааны чиглэлээр хамтран ажиллахаар санамж бичиг байгууллаа.

Цагдаагийн байгууллагын мэдээлэл судалгаа, дүн шинжилгээний чиглэлээр ажиллаж байгаа албан хаагчдад статистикийн мэдлэг олгох, мэргэжил дээшлүүлэх, давтан сургах, мөн эдийн засгийн статистик, математик загварчлалын мэргэжлийн ангийн оюутнуудыг ЦЕГ-ын харъяа хэлтэс, дүүрэгт сургалтын дадлага, үйлдвэрлэлийн дадлага хийлгэхэд уг санамж бичгийн гол зорилго оршиж байгаа. ЭЗБС-ийн Эдийн засаг, статистик, математик загварчлалын тэнхим ЦЕГ-ын харъяа алба, нэгж, хэлтсийн мэдээлэл судалгаа, дүн шинжилгээний чиглэлээр ажиллаж байгаа албан хаагчидад  статистикийн мэдлэг олгох, мэргэжил дээшлүүлэх шаталсан сургалтуудыг 3 дахь жилдээ явуулж байгаа билээ.


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn