Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

“ERASMUS PLUS” ТӨСЛИЙН БАГШ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨРТ ЭЗБС-ИЙН БАГШ НАР ХАМРАГДАЖ БАЙНА

“ERASMUS PLUS” ТӨСЛИЙН БАГШ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨРТ ЭЗБС-ИЙН БАГШ НАР ХАМРАГДАЖ БАЙНА

2018-11-14 16:03:04

“Erasmus plus” төслийн багш солилцооны хүрээнд ЭЗБС-ийн Маркетингийн тэнхимийн багш доктор, профессор Ц.Нансалмаа Словак улсын Нитра дахь ХААИС-ийн ЭЗМ-ийн факультетийн Маркетинг, Худалдааны тэнхимд 2018.10.09-10.17-нд, Эдийн засгийн статистик, математик загварчлалын тэнхимийн багш Г.Энх-Амгалан ирэх жилийн 1-р сар хүртэл 3 сарын хугацаатай багш солилцооны төсөл хөтөлбөрт хамрагдаж байгаа.

Нитрагийн ХААИС-ийн ЭЗМ-ийн факультетийн захирал, доктор Elena Horska, орлогч захирал Rovny Patrik, Маркетинг, худалдааны тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Ludmila Nagyoba нарт ЭЗБС болон Маркетингийн тэнхимийн сургалт, судалгааны тухай танилцуулж байгаа нь  2018.10.11

Багш Ц.Нансалмаа ЭЗМФ-ийн захирал, профессор Elena Horska, Маркетинг худалдааны (Department of Marketing and Trade) тэнхимийн эрхлэгч профессор Ludmila Nagyova нартай Qualitative factors affecting the production and consumption of milk and cheese. (APVV-16-0244) төслийн тодорхой чиглэлээр тэнхимийн хүрээнд хамтран ажиллах, Төслийн тодорхой чиглэлээр магистрын ажил хамтран удирдах, Сүү, сүүн бүтээгдэхүүний маркетингийн чиглэлээр эрдэм шинжилгээний өгүүлэл хамтран бичих, нийтлүүлэх зэргээр хамтран ажиллах болсон.

Мөн ЭЗМФ-ийн захирал профессор Elena Horska, Маркетинг худалдааны (Department of Marketing and Trade) тэнхимийн эрхлэгч профессор Ludmila Nagyova нартай уулзаж, сургалт болон судалгааны талаар санал солилцож, өөрийн тэнхимийн тухай товч танилцуулах, ХАА-н маркетинг хичээл нь энэ улиралд ороогүй учир Италийн Баригийн их сургуулиас уригдан хичээл зааж буй профессор Gaetano Macario-ийн “Олон улсын маркетинг” хичээлийн “International globalization market: Made in Italy and Cultural Heritage” сэдэвт лекцийн болон дадлагын хичээлд сууж, туршлага судлах, Нейромаркетингийн (хэрэглэгчийн) судалгааны лабораторийн нээлт болон уг лабораторийг сургалт, судалгаанд ашиглах тухай хэлэлцүүлэгт оролцох зэрэг ажлуудыг Багш солилцооны хамтын ажиллагааны хүрээнд гүйцэтгэсэн.

Нейромаркетингийн (Хэрэглэгчийн) судалгааны лабораторийн нээлтийн өдөр. Доктор, профессор Elena Horska, Италийн Баригийн их сургуулийн профессор Gaeteno Macario нарын хамт. 2018.10.16

Италийн Баригийн их сургуулийн профессор Gaeteno Macario, Словакийн ХААИС-ийн оюутнуудын хамт. 2018.10.11

 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn