Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

“ЭВРИКА-2018”-ЫН ШИЛДЭГ СУДЛААЧ ОЮУТНААР ХААИС-ИЙН ОЮУТАН ШАЛГАРЧЭЭ

“ЭВРИКА-2018”-ЫН ШИЛДЭГ СУДЛААЧ ОЮУТНААР ХААИС-ИЙН ОЮУТАН ШАЛГАРЧЭЭ

2018-11-15 13:35:58

Монголын Залуучуудын Холбооноос  24 дэх жилдээ Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын ивээл дор зохион байгуулагдаж буй “ЭВРИКА-2018” багш, оюутны онол практикийн эрдэм шинжилгээний их хурал 2018.11.7-нд Төрийн ордонд зохион байгуулагдлаа.

Уг  эрдэм шинжилгээний хурал  нь тухайн ондоо сургуулийнхаа эрдэм шинжилгээний бага хуралд эхний 3-н байр эзэлсэн оюутнууд, тэргүүн байр эзэлсэн багш нарын шилдэг бүтээлүүдийг шалгаруулж нэгдсэн хуралдаан зохион байгуулж олон нийтэд эрдэм шинжилгээний ажлыг сурталчилан таниулах, бодит ажил болгох, дэмжлэг үзүүлэх, судалгаа-шинжилгээний ажил хийх сонирхолтой залуусын тоог нэмэгдүүлэх, мэдлэгт суурилсан нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготойгоор зохион байгуулагддаг билээ. Тэгвэл энэ жил оюутан 80, залуу багш 78, эрдэмтэн 41 нийт 199 судлаачид “Эврика-2018” эрдэм шинжилгээний их хуралд оролцож шилдэгүүдээ шалгарууллаа.

Тус хурлыг Монгол Улсын Их Хурлын Тамгын Газар, БСШУСЯ, Их Монгол Язгууртан ТББ, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи дэмжин ажилласан. 

 “ЭВРИКА-2018” эрдэмтэн, багш, оюутны онол практикийн эрдэм шинжилгээний их хурлын “Шилдэг  оюутан судлаач”-аар ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн Бэлчээр тэжээллэг химийн тэнхмийн 4-р курсийн оюутан  Ц.Бат-Эрдэнэ “Био хаягдал тосноос олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх судалгаа” бүтээл, “Шилдэг багш судлаач”-аар ШУТИС-ийн БАС-ийн багш Х.Баатарсүрэн “Инженерийн шугам сүлжээний гэмтлийг засварлахад ашиглах органик наалтыг бий болгох, түүний бүтэц судалгаа” бүтээл,  “Шилдэг Эрдэмтэн Судлаач”-аар ШУТИС-ийн Хүнс Судлалын Эрдэм Шинжилгээний Төвийн захирал, Доктор Г.Төрмөнх “Монгол малын махны бичил шим тэжээл, эрдэс бодисын атом шингээлтийн спектрометрийн (AAS) аргаар тодорхойлсон дүн” бүтээлээрээ шилдгийн шилдэг цомын эздээр тодорсон юм. Мөн “Шилдэг бүтээл”-ийн эзнээр ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн Ургамал хамгаалал, хорио цээр үнэлгээний 3-р курсийн оюутан Н.Нямбаяр “Ургамлын өсөлт хөгжил нэмэгдүүлэх биостимуляторын судалгаа” шалгарлаа.

“Эврика-2018” эрдэм шинжилгээний их хурал хамгийн олон жил тасралтгүй зохион байгуулагдаж, хамгийн өндөр шагналын сантай, өргөн цар хүрээтэй, олон оролцогчтой гэдгээрээ онцлог эрдэм шинжилгээний их хурал бөгөөд энэ жилийн хувьд ангилал, сэдэв, салбаруудыг нь тодорхой болгон зарласан нь илүү нарийн зохион байгуулалттай байлаа гэж зохион байгуулагчид онцолж байв.

“Шилдэг  оюутан судлаач”-аар ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн Бэлчээр тэжээллэг химийн тэнхмийн 4-р курсийн оюутан  Ц.Бат-Эрдэнэ “Био хаягдал тосноос олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх судалгаа” бүтээлээр шалгарлаа

ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн Ургамал хамгаалал, хорио цээр үнэлгээний 3-р курсийн оюутан Н.Нямбаяр “Ургамлын өсөлт хөгжил нэмэгдүүлэх биостимуляторын судалгаа” бүтээлээрээ “Шилдэг бүтээл”-ийн эзнээр шалгарлаа


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn