Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

СУДЛААЧДЫН ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТАНД ОРОЛЦОГСОД ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА

СУДЛААЧДЫН ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТАНД ОРОЛЦОГСОД ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА

2018-11-15 14:38:55

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Nature Research Academies байгууллага хамтран Монгол улсын их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын залуу судлаачид, эрдэм шинжилгээний ажилтнуудад зориулсан “Туршилт, судалгааны ажлын үр дүнгээр эрдэм шинжилгээний өгүүлэл боловсруулах, нийтлүүлэх чадавхийг бэхжүүлэх” сургалтыг 2018 оны 10-р сарын 25-26-ны өдрүүдэд зохион байгуулсан билээ. Уг сургалтанд  ХААИС-ийн 30 залуу судлаач, эрдэм шинжилгээний ажилтнууд хамрагдсан. Тэд сургалтанд амжилттай оролцсоны гэрчилгээгээ  2018 оны 11-р сарын 13-ны өдөр гардан авлаа.

Уг сургалт нь залуу судлаачдын хувьд туршилт, судалгааны ажлын үр дүн, тоон мэдээлэлд боловсруулалт хийх, судалгааны үр дүнг ашиглан шинэ мэдлэг болгох, чанартай эрдэм шинжилгээний өгүүлэл боловсруулах, нийтлүүлэх чиглэлээр шинэ мэдлэг, мэдээлэл авсан үр дүнтэй сургалт болсон гэж сургалтанд оролцогсод тэмдэглэж байв. Мөн ийм хэлбэрийн сургалтыг тогтмол зохион байгуулж байхыг сургуулийн захиргаанд уламжлав.

Сургуулийн захиргааны зүгээс, судалгааны их сургууль болох зорилгын хүрээнд багш, судлаачдыг чадавхижуулах олон талт арга хэмжээнүүд түүний дотор урт, богино хугацааны сургалтыг үе шаттайгаар дотоод, гадаадын байгууллагаас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд зохион байгуулж байгаагаа  дуулгасан.


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn