Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

МАЛЫГ УДАМ ГАРВАЛЬ, АШИГ ШИМ, ГАЛБИР БИЕ ЦОГЦОС, ҮР ТӨЛИЙН ЧАНАРААР ҮНЭЛЭХ, ҮР ДҮНГ ТООЦОХ, УДАМ ЗҮЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ АРГА ЗҮЙГ НЭВТРҮҮЛНЭ

МАЛЫГ УДАМ ГАРВАЛЬ, АШИГ ШИМ, ГАЛБИР БИЕ ЦОГЦОС, ҮР ТӨЛИЙН ЧАНАРААР ҮНЭЛЭХ, ҮР ДҮНГ ТООЦОХ, УДАМ ЗҮЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ АРГА ЗҮЙГ НЭВТРҮҮЛНЭ

2018-11-28 09:30:52

“Малын удам гарваль, ашиг шим, галбир бие цогцос, үр төлийн чанараар үнэлэх, үр дүнг тооцох, удам зүйн үнэлгээ хийх арга зүй” сургалт, хэлэлцүүлэг ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд боллоо.

Уг сургалтад Аймаг, нийслэлийн малын үржил, бүртгэл хариуцсан мэргэжилтнүүд, мал зүйчид, мэргэжлийн хяналтын үржлийн улсын байцаагч нар, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын болон мэргэжлийн холбоод, холбогдох бусад байгууллагын төлөөлөгчид оролцсон. 

Сургалт, хэлэлцүүлэг мал аж ахуйн салбарын бодлого, хууль эрх зүй, тэдгээрийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд, малын үржил, бүртгэлийн чиглэлээр хийж хэрэгжүүлж буй арга хэмжээ, үржлийн малд удам зүйн үнэлгээ хийх, нэгдсэн систем, бод болон бог малыг удам гарваль, ашиг шимийн үзүүлэлтээр үнэлэх, үр дүнг тооцоолох, малын гадаад шинж тэмдгийн илрэл зэрэг асуудалд төвлөрч байлаа.

Мөн үржлийн малын удам гарваль, ашиг шимийн үзүүлэлтийг үнэлгээний нэгдсэн программд оруулах арга зүй, аргачлал, үржлийн малын гадаад шинж тэмдгийн илрэлийн үзүүлэлтийг үнэлгээний нэгдсэн программд оруулах арга зүй, аргачлал, үржлийн малын үр төлийн чанарын үзүүлэлтүүдийг үнэлгээний нэгдсэн программд оруулах арга зүй, аргачлалын талаар нэг өдрийн сургалт семнарыг зохион байгууллаа.

“Малын генетик нөөцийн тухай хууль”-ийн 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь хэсэгт заасан удам зүйн үнэлгээний бүртгэл нь тус хуулийн 5 дугаар зүйлд заасан малын генетик нөөцийн бүртгэлийн нэгэн бүрдэл хэсэг болох бөгөөд хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам”, “Хөдөө аж ахуйн маркетинг төсөл”-тэй хамтран 2017 онд Малын удам зүйн үнэлгээний программ болон Малын удам зүйн үнэлгээний цахим хуудас https://muz.gov.mn-ийг хүлээн авч ажиллуулж эхлээд байна. Энэхүү нэгдсэн систем нь малын ашиг шимийн янз бүрийн чиглэлээр манай оронд үржүүлж байгаа үүлдэр, омгийн малын ашиг шимт чанарыг нэгдсэн индексээр үнэлэх орчин үеийн шинэ технологид суурилсан аргачлал боловсруулах, орон нутгийн түвшинд нэвтрүүлэх нэн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж байгаа ба малын ашиг шимийн одоо ашиглагдаж байгаа стандарт үзүүлэлт, тоон мэдээллийг ашиглан цахим орчинд боловсруулалт хийх, олон чиглэлийн үнэлгээг нэгтгэсэн байдлаар гаргах боломж нээгдэж байгаа юм.

Малын бүртгэл, үржлийн үнэт чанарын үнэлгээний талаар өмнө нь хэрэгжүүлж ирсэн арга хэмжээ, үр дүнг зохистой ашиглах, цаашид үнэлгээний иж бүрэн системийн хэмжээнд өргөжүүлэх зайлшгүй шаардлагыг бодитой тусгасан юм. Энэхүү систем нь “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны газар, хэлтэс, аймаг нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газрын мал үржлийн алба, цөм сүргийн үржлийн төв, мал үржлийн ажлыг дагнан хариуцаж гүйцэтгэх сум/дүүргийн Хөдөө аж ахуйн тасаг, зэрэг байгууллагаас малын үржлийн үнэт чанарыг үнэлэх, нэн ялангуяа мэдээллийн нэгдсэн сан байгуулах, уг санг шинэ мэдээллээр тогтмол баяжуулах, сангаас мэдээлэл авах, санд хандах асуудлыг цогцоор шийдвэрлэсэн явдал нэн дэвшилттэй болсныг хэлэх нь зүйтэй. Цахим программд оруулах анхдагч тоон мэдээлэл нь тухайн малын гарвалаас авахуулаад хувьсын ашиг шимийн нас дараалсан үзүүлэлтийг багтаасан байхын дээр урьдчилсан боловсруулалт шаардахгүй болсон юм. Ийнхүү гараар болон компьютерийн энгийн аргаар гүйцэтгэх төвөгтэй ажиллагааг хөнгөвчилснөөрөө уг систем нь чухал ач холбогдолтой юм. Тухайн программыг аймаг, нийслэлийн хүнс хөдөө аж ахуйн газарт хүлээлгэн өгч цаашлаад сум, дүүргийн хөдөө аж ахуйн тасгаар дамжуулан Монгол оронд үржүүлж буй үүлдэр, омгийн малын удам гарваль, ашиг шим, үр төлийн чанараар үнэлэх, үржлийн ажлыг чиглэлтэйгээр мэргэжлийн байгууллага болон мэргэжилтний хяналтанд үр дүнтэй зохион байгуулахад ихээхэн түлхэц болох юм.

Малын удам зүйн үнэлгээний цахим хуудас нь Малын үржил бүртгэлийн салбарын шинэлэг мэдээ мэдээлэл болон малын удам зүйн үнэлгээний программаас гойд ашиг шимтээр шалгарсан малыг автоматаар татан олон нийтэд сурталчилан мэдээллэж мөн тухайн малыг “гойд ашиг шимт сайжруулагч малыг шалгаруулах, улсын бүртгэл, үржлийн дэвтэр”-т бүртгэж хадгалах юм.

Мөн тухайн цахим хуудсаар дамжуулан орон нутгийн “Хөдөө аж ахуйн газар” болон хөдөө аж ахуйн салбартай холбогдолтой цахим хуудас руу шууд хандалт хийн орох боломжтой болох юм.

Энэ удаагийн сургалтад Аймаг нийслэлийн малын үржил, бүртгэл хариуцсан мэргэжилтнүүд, мал зүйчид, мэргэжлийн хяналтын үржлийн улсын байцаагч нар, сургалт эрдэм шинжилгээний байгууллагын болон мэргэжлийн холбоод, холбогдох бусад байгууллагын төлөөлөгчид оролцож малыг удам гарваль, ашиг шим, галбир бие цогцос, үр төлийн чанараар үнэлэх, үр дүнг тооцох, удам зүйн үнэлгээ хийх арга зүйн талаар сургалт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn