Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

КЁНСАН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ СОЛИЛЦОВ

КЁНСАН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ СОЛИЛЦОВ

2018-12-19 16:31:48

 

Хөдөө аж ахуйн их сургууль БНСУ-ын Кёнсан үндэсний их сургуультай хамтран ажиллах асуудлаар өнөөдөр /2018.12.19/ санал солилцох уулзалт зохион байгууллаа. Уулзалтанд ХААИС-ийн талаас Магистр, докторын сургуулийн захирал Б.Баттөр, Бакалаврын хөтөлбөрийн эрхлэгч Р.Чанцалдулам, Хүмүүнлэгийн ухааны тэнхмийн эрхлэгч Ч.Хулан, гадаад харилцааны ахлах мэргэжилтэн Г.Уянга, Кёнсан их сургуулийн талаас Гадаад харилцааны албаны дарга Чүн Ү Шик, Олон улсын хөтөлбөрийн зохицуулагч Бин Ён Үг, оюутан М.Хишигбат нар оролцсон юм.

Хоёр сургуулийн хувьд хамтран ажиллах олон боломж бий бөгөөд энэ удаа магистр, докторын сургалтанд тэтгэлэгтэй болон хөнгөлөлттэй нөхцөлөөр оюутан солилцох, хамтран сургалт явуулж, судалгаа хийх тал дээр талууд байр сууриа илэрхийлж, санал солилцлоо.

Кёнсан үндэсний их сургуулийн Гадаад харилцааны дарга Чүн Ү Шиг: Монголын хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэдэг том сургуультай хамтран ажиллахдаа таатай байгаагаа илэрхийлээд “Манай сургууль магистр, докторын сургалтад хамрагдах хүний тоог нэмэх тал дээр анхаарч, ихээхэн ажил хийж байгаа. Ялангуяа биологийн шинжлэх ухаан, нисэх онгоцны тоног төхөөрөмжийн инженер, нано технологи-шинэ материаллаг инженерийн ангиуддаа магистр, докторын шатлалд суралцах оюутнуудыг нэмэгдүүлэх бодлого барьдаг бөгөөд манай сургуулийн гадаад оюутны тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа. Бид гадаад оюутанд зориулан солонгос хэлний үнэгүй сургалт, Солонгосын соёлтой танилцах хөтөлбөр, туслах оюутны хөтөлбөр зэрэг гадаад оюутанд хэрэгтэй олон хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.  Тиймээс манай хоёр сургуулийн хамтын ажиллагаа  улам илүү хөгжинө гэдэгт  итгэлтэй байна” хэмээсэн.

Уулзалтын дараа Кёнсаны их сургуулийн төлөөлөгчид ХААИС-ийн Гадаад хэлний тэнхимтэй танилцан, тус сургуульд оюутан солилцоогоор явах оюутнуудад  зөвлөгөө өгсөн юм.

 Кёнсан үндэсний их сургууль 1948 онд  хөдөө аж ахуйн чиглэлээр байгуулагдсан бөгөөд өдгөө чансаагаараа БНСУ-даа 17, дэлхийд 537-д эрэмбэлэгддэг томоохон сургуулийн нэг болсон. Нийт дөрвөн кампустай, 14 салбар сургуульд 80 гаруй мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэдэг. Тус сургууль 25 мянган оюутан, 1300 гаруй багш, ажилтантай. ХААИС-иас есөн оюутан сурч байгаа юм.  


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn