Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ШИНЖЛЭХ УХААН, БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

ШИНЖЛЭХ УХААН, БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2018-12-25 15:57:01

Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн ЭЗБС-ийн захирал Б.Баасансүх, МУИС-ийн Бизнесийн сургуулийн захирал Ч.Энхбаяр,  Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн захирал М.Должин нар  шинжлэх ухаан, боловсролын салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Их сургуулиудын хамтын ажиллагааны хүрээнд эдийн засаг, шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэхэд чиглэгдсэн эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, инновацийн үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлж, зохион байгуулах, оролцогч талуудын эрдэмтэн судлаачдыг оролцуулан суурь болон хавсарга судалгааны төсөл боловсруулж хэрэгжүүлэх, инфакт фактортой сэтгүүлд бүтээлээ хамтран хэвлүүлэх, багш, оюутан солилцож сургалт, эрдэм шинжилгээний ажлын туршлага харилцан солилцох, профессор багш, залуу судлаачдын эрдэм судлалын чадавхийг нэмэгдүүлэхээр эрдэм шинжилгээний ном, сэтгүүл солилцох ажлуудыг хийх юм байна.

Цаашид бизнесийн удирдлага, бизнесийн эдийн засгийн чиглэлээр жишиг хөтөлбөрүүдийг боловсруулах, хөтөлбөрийн дотоодын болон олон улсын магадлан итгэмжлэлийн чиглэлээр харилцан туршлага солилцох, дэмжлэг үзүүлэх, дэлхийд нэртэй эрдэмтдийг урьж лекц уншуулах, багш нарын мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх, багш, оюутны фестиваль, спорт, урлагийн арга хэмжээ, аялал, уулзалт, өдөрлөг зохион байгуулах гэх зэргээр хамтран ажиллахаар тохиролцжээ. 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn