Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Япон улсын Засгийн газрын тэтгэлэг (Monbukagakusho: MEXT)–ээр Үцүномияа их сургуульд СУДЛААЧ ОЮУТНААР суралцах сонгон шалгаруулалт 2019

Япон улсын Засгийн газрын тэтгэлэг (Monbukagakusho: MEXT)–ээр Үцүномияа их сургуульд СУДЛААЧ ОЮУТНААР суралцах сонгон шалгаруулалт 2019

2019-01-31 16:32:06

Япон улсын Засгийн газрын тэтгэлэг(Monbukagakusho: MEXT)–ээр Үцүномияа их сургуульд СУДЛААЧ ОЮУТНААР суралцах

сонгон шалгаруулалт 2019

 

Япон улсын Боловсрол, Соёл, Спорт, ШУ-ны яам /БССШУЯ/-ны тэтгэлгээр Япон улсын Үцүномияа их сургуульд суралцах хүсэлтэй оюутнуудад зориулан судлаач оюутны тэтгэлгийг зарласан байна.

 

ХААИС-ийн зүгээс Үцүномияа их сургуульд нэг /1/ оюутныг нэр дэвшүүлэх эрхтэй. Өргөдөл гаргахын тулд Үцүномияа их сургуулиас өөрийн чиглэлийн профессорын мэдээллийг авч, холбогдож, зөвшөөрөл авах шаардлагатай тул өргөдөл гаргах хүсэлтэй англи эсвэл япон хэлтэй, 1984 оноос хойш төрсөн, магистрант, докторант, судлаач нар Гадаад хамтын ажиллагааны хэлтэс дээр ирж уулзана уу. Үцүномияа их сургуульд өргөдлийн материал хүлээн авах эцсийн хугацаа 2019 оны 2 дугаар сарын 20 бөгөөд хугацаа хэтэрсэн тохиолдолд хүлээн авахгүйг анхаарна уу.     

 

1. Тавигдах шаардлага

(1) Хэн хамрагдах боломжтой вэ:

Магистр, докторын оюутнууд, судлаач нар.

(2) Үндэсугсаа:

Монгол улсын иргэн байх.

(3) Нас:

1984 оны 4 дүгээр сарын 02-оос хойш төрсөн байх.

(4) Сурах чиглэл:

Өөрийн суралцаж буй чиглэл болон холбоотой чиглэлээр сурах боломжтой. Үцүномияа их сургуулийн чиглэлтэй бас таарч байх ёстойг анхаарна уу.

(5) Япон хэлний мэдлэг:

Япон хэл судлал, японы уран зохиол, түүх, хууль гэх мэт чиглэлээр сурах бол Япон хэлний мэдлэг зайлшгүй шаардлагатай.

(6) Эрүүл мэнд:

Өргөдөл гаргагч нь бие бялдар, оюун ухааны хувьд эрүүл байх шаардлагатай.  

(7) Японд ирэх:

Үцүномияа их сургуулиас заасан хугацаанд Японд ирэх боломжтой байх /9, 10 дугаар сард/ ёстой. Заасан хугацаанд Японд ирээгүй тохиолдолд тэтгэлгийг цуцална. Заасан хугацаанаас өмнө хувийн шалтгаанаар ирсэн тохиолдолд Японд ирэх зардлыг авах боломжгүй.

(8) Виз:

Тэнцсэн оюутан Японд ирэхээсээ өмнө “College Student (ryuugaku)” виз авсан байх ёстой.

(9) Бусад:

Дараах оюутнуудад өргөдөл өгөх БОЛОМЖГҮЙ.

[1] Сүүлийн 3 жилийн хугацаанд Япон улсын БССШУЯ-ны тэтгэлэгт хамрагдсан бол, 

[3] Өөр ямар нэгэн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байгаа бол /Монгол улсын ЗГ-ын тэтгэлэг мөн үүнд багтана/,

[4] Энэ тэтгэлэгт хөтөлбөрт өөр сургуулиар дамжуулан өргөдөл өгч байгаа бол,

[5] 2019 онд Японы их сургуулиудад өөрийн зардлаар элсэн орсон бол өргөдөл өгөх боломжгүй.

 

2. Тэтгэлэг олгох нөхцөл

(1) Судлаач оюутнууд /боловсролын зэрэг авахгүй/ 2019 оны 10 дугаар сараас 2021 оны 3 дугаар сар хүртэл тэтгэлэг авна.

 

3. Тэтгэлгийн хэмжээ

(1) Тэтгэлгийн хэмжээ:

2019 оны тэтгэлгийн хэмжээ батлагдаагүй байгаа. 2018 онд тэтгэлгийн хэмжээ нь 143,000-145,000 иен (чиглэл болон сурч байгаа газраасаа хамааран) байсан ба төсвийн санхүүжилтээс хамааран 2019 онд өөр байж болно.

 

Чөлөө авсан, удаан хугацаагаар хичээл тасалсан оюутнуудад тэтгэлэг олгохгүй.

 

Тэтгэлгийг дараах тохиолдлуудад хүчингүй болгож цуцална. Мөн буцаан төлөхийг шаардаж болзошгүй.

[1] Өргөдлийн бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлсэн нь илэрвэл;

[2] Японы БССШУЯ-тай хийсэн гэрээгээ зөрчвөл;

[3] Сахилгын зөрчил гаргавал;

[4] Визний статусаа өөрчилвөл;

[5] Өөр тэтгэлэг авбал /судалгааны тэтгэлгээс гадна/ тэтгэлгийн цуцална.

 

 (2) Аяллын зардал:

Японд очих:

БССШУЯ Японд ирэх энгийн зэрэглэлийн онгоцны тийзийг хариуцна. Дотоодын замын зардал, онгоцны буудлын татвар, бусад гадаадад зорчиход шаардлагатай татваруудыг хариуцахгүй. *Өөрийн орноос биш өөр улсаас ирж байгаа тохиолдолд онгоцны тийзийг хариуцахгүй.

Японоос явах:

Тэтгэлгийн хугацаа дуусаад эх орондоо харьж байгаа оюутнуудын энгийн зэрэглэлийн онгоцны тийзийг хариуцна.

* Даатгалын төлбөрийг оюутан өөрөө хариуцна.  

 

(3) Сургалтын төлбөр: Үцүномияа их сургууль сургалтын төлбөрийг хариуцна.  

 

4.Бүрдүүлэх материал

 

Доор дурдсан бичиг баримтыг 2019 оны 2 дугаар сарын 20-ны дотор бүрдүүлж Үцүномияа их сургуульд явуулсан байх ёстой. Үцүномияа их сургуульд удирдуулах профессортой холбоо барьж, зөвшөөрөл авсан байх ёстой. Профессорын мэдээллийг Гадаад хамтын ажиллагааны хэлтэст хандаж Үцүномияа их сургуулиас авна.

 

Үцүномияа их сургуулиар дамжуулан БССШУЯ-нд өгөх бичиг баримт

  1. MEXT scholarship өргөдлийн маягт (2 хувь)
  2. Сурах чиглэл болон хөтөлбөр (2 хувь)
  3. Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 4.5 × 3.5 см хэмжээтэй эгц урдаас харсан, малгайгүй цээж зураг 2 ширхэг (Зургийн ард талд өөрийн нэр, улсаа бичнэ)
  4. Удирдагч багшаасаа авахТодорхойлох захидал (маягт 1)
  5. Удирдагч багшаасаа авахДэлгэрэнгүй үнэлгээний тайлан (маягт 3)

   * ‘recommendation rank’ хэсгийн бөглөхгүй

 

 

Үцүномияа их сургуульд өгөх бичиг баримт

  1. Гадаад паспортын хуулбар
  2. Дүнгийн тодорхойлолт
  3. Хамгийн сүүлд төгссөн сургуулийн диплом эсвэл төгсөх гэж байгаа бол их сургуулийн албан бичиг
  4. Үцүномияа их сургуулийн захиралд хандсан сургуулийн тодорхойлсон албан бичиг
  5. Дипломын ажлын хураангуй
  6. Англи, япон хэлний TOEFL, TOEIC, JLPT зэрэг шалгалтын сертификат
  7. Эрүүл мэндийн бичиг

 

Эдгээр бичиг баримтуудыг Япон, эсвэл Англи хэл дээр бэлтгэх ба А4 хэмжээтэй байна. Англи, Япон хэлнээс өөр хэл дээр байгаа бичиг баримтанд Япон хэлний орчуулгыг хавсаргана.

 

5. Нэмэлт мэдээллүүд

1) Бүх өргөдлийн бичиг баримт англи, эсвэл япон хэл дээр бэлтгэж, ар өвөргүй хэвлэсэн байх ёстой.

2) Өргөдлийн бичиг баримтуудыг буцаахгүй.  

3) Дипломын ажлын абстрактаа хавсаргана.

4) Бүх бичиг баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөх шаардлагатай. Дутуу бичиг баримтыг хүлээн авахгүй.

 

6. Дүнг зарлах

2019 оны 6 дугаар сард зарлагдана.

 

 

 

ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС

341153


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn