Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

“Дээд боловсролын засаглал” сургалт, семинар боллоо

“Дээд боловсролын засаглал” сургалт, семинар боллоо

2019-02-02 17:19:28

БСШУСЯ, Сингапурын  Политехникийн их сургууль Темасек сантай хамтран "Дээд боловсролын засаглал" сургалтыг  2 үе шаттайгаар зохион байгуулсан.

Тус сургалтын эхний шатны семинар нь “Дээд боловсролын засаглалын тогтолцоо ба засаглалын зохион байгуулалтын удиртгал” сэдвээр 2018 оны 11 дүгээр сарын 19-22-ны өдрүүдэд,  хоёрдахь шат болох “Сургалтын чанарын удирдлагын тогтолцоо” семинар 2018 оны 12 дугаар сарын 03-06-ны өдрүүдэд амжилттай болсон. "Дээд боловсролын засаглал" сургалтанд БСШУСЯ-ны газрын дарга, мэргэжилтнүүд, Боловсролын хүрээлэн, ХААИС, МУИС, ШУТИС, МУБИС, СУИС, ҮБХИС, CDIO-ийн мастер багш нар оролцов.

Сургалтанд оролцогчид байгууллагын засаглалын өнөөгийн байдалд үнэлгээ хийж хөгжлийн бодлого, стратеги төлөвлөгөө, үйл ажиллагаагаа төлөвлөх үйл явцад суралцаж, сургалтаас олж авсан арга зүйн дагуу бичиг баримтын эхний хувилбарыг боловсруулан бусад оролцогчдод танилцуулан хэлэлцүүлж, асуудлаа нээлттэй ярилцаж, сургалт, семинараас гарсан санал, зөвлөмжийг өөрийн байгууллагынхаа засаглалыг сайжруулахад ашиглах, хэрэглэх, түгээн дэлгэрүүлэх ажлуудыг хийхээр болов. 

Тус сургалтанд хамрагдсан ХААИС-ийн баг бүрэлдэхүүн дээрх сургалтаар олж авсан мэдлэг, мэдээллээ 2019 оны 01 дүгээр сарын 30-31-ний өдрүүдэд их сургуулийн алба нэгжийн удирдлага, ажилтнууд, бүрэлдэхүүн сургуулийн удирдлага, профессор багш, судлаачдын төлөөлөлд танилцуулж, сургалт зохион байгууллаа.

Сургалтанд 110 гаруй хүн хамрагдаж, 7 багт хуваагдан байгууллагын засаглалын өнөөгийн байдлыг хамтын оролцоотой тодорхойлж үнэлэн, багийн ахлагч нар илтгэл тавьж саналаа хуваалцлаа. Илтгэл танилцуулгад удирдлагын манлайлал, мэдээллийн ил тод нээлттэй байдал, эрхийн тэгш хуваарилалт, оролцогч талуудын сэтгэл ханамж, багш, ажилтан, оюутны ёс зүй, нийгмийн хариуцлага зэрэг асуудлуудыг хөндөн, энэ талаар санал бодлоо хэлж байлаа.

Сургалт, семинарыг зохион байгуулж буй баг бүрэлдэхүүн: “Та бүхний хэлсэн саналыг бид хүлээн авч байна. Их сургуулийг тогтвортой хөгжүүлэх бодлого, шийдвэрийг хамтын оролцоотой боловсруулж, гарсан шийдвэр хэрэгждэг байх нь чухал. ХААИС-ийн профессор багш, судлаач, ажилтан, оюутан бүр их сургуулийн алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлээ мэддэг, түүнд хүрэхийг зорьж тэмүүлж ажилладаг байх ёстой. Байгууллагын стратеги төлөвлөлтийг хэрэгжүүлэхийн тулд урт, богино хугацааны ажлын төлөвлөгөөнд санхүүжилтийн хэмжээ, эх үүсвэрийг тодорхой тусгаж хэрэгжүүлэх  байдлаар төлөвлөж, гүйцэтгэдэг болох хэрэгтэй. Боловсролын чанараараа дэлхийд тэргүүлэгч Сингапур улсын загварыг ашиглан өөрийн сургуулийнхаа онцлогтой уялдуулан байгууллагын засаглалын байдлыг үнэлэн, цаашдын бодлого, менежментээ сайжруулах нь бидний зохион байгуулж буй сургалт, семинараас хүлээж буй үр дүн юм” гэдгийг онцлоод мөн шийдвэр гаргах процесс нь зөв, түүнийг хамтдаа хэрэгжүүлцгээе гэж уриаллаа.

 

                                                          ЧАНАРЫН УДИРДЛАГА, ЗОХИЦУУЛАЛТЫН АЛБА

 

 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn