Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Сурагчид ХААИС-тай танилцлаа

Сурагчид ХААИС-тай танилцлаа

2019-04-17 12:12:11

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 12 жилийн ЕБС-ийн Б.Чимэдбат багштай 11Б ангийн сурагчид 2019.04.03-нд ХААИС-тай танилцах аялал хийлээ. Сурагчдийг Инженер технологийн сургуулийн орлогч захирал Д.Баатархүү, Агроэкологийн сургуулийн сургалт эрхэлсэн орлогч захирал Ш.Оюунтуяа, Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн багш Б.Мөнхдэлгэр, Эдийн засаг, бизнесийн сургуулийн сургалтын менежер н.Төртогтох нар хүлээн авч сургуулиа танилцуулсан. Мөн ХААИС-ийн Оюутны холбооны залуус ч тэдэнд мэргэжил болон сургуулиа зөв сонгох талаар бяцхан зөвөлгөө өгсөн юм.

Мэргэжил сонгох гэдэг хариуцлагатай үе тулан ирсэн тэдэнд энэ нь сонирхолтой бас чухал аялал байсан биз. 

Э.Хулан: Агроэкологийн сургууль илүү их таалагдсан

-Өөрийгөө танилцуулна уу?

-Намайг Э.Хулан гэдэг. Би Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Б.Ренчингийн нэрэмжит 12 жилийн ЕБС-ийн 11Б ангид суралцдаг. Сургуулиа сонгох гээд ангиараа их, дээд сургуулиудтай танилцаж яваадаа баяртай байна.

-Мэргэжлээ сонгов уу. Ямар мэргэжилтэй болох гэж байна?

-Мэргэжлээ хараахан сонгож амжаагүй л байна.

-ХААИС-иас гадна өөр ямар сургуулиудтай танилцав?

-Бид нар өчигдөр өглөө Сэлэнгээс ирээд Этүгэн, МУИС, МУБИС-тай танилцсан. Өнөөдөр ХААИС-тай танилцаж байна. Дараа нь ХСИС, Засгийн газрын ордонтой танилцах юм.

-ХААИС бусад сургуулиудаас юугаараа онцлог байна. Бүрэлдэхүүн сургуулиудаас аль нь хамгийн ихээр таалагдсан  бэ?

-Бусад сургуулийг бодвол сурах орчин таатай, нээлттэй санагдсан. Багш, ажилчид нь эелдэг, найрсаг. Бидний танилцсан бүрэлдэхүүн сургуулиудаас Агроэкологийн сургууль илүү их таалагдлаа. Ханандаа өлгөсөн байсан оюутан ах эгч нарын зурсан зурагнаас эхлээд л. ХААИС гэсэн нэртэй боловч дан хөдөө аж ахуйн мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэдэггүй гэдгийг бид мэдэж авсан.

-Ийм аялалыг зохион байгуулах санааг анх хэн гаргаж байв?

-Анх намар хичээл эхлэхэд ангийн багш ийм аялал зохион байгуулвал гоё юм гээд ярьж байсан. Тэр үед манай ангиас мэргэжлээ яг баттай сонгосон 2, 3 хүүхэд л байсан юм. Тэгээд сургуулийн захиргаанд санал тавьсан чинь хавар ийм аялал зохиож өгье гээд энэ амралтаар биднийг явуулж байгаа.

                                                     СУРГАЛТЫН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН АЛБА


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn