Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын удирдлагууд ХААИС-д ажиллалаа

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын удирдлагууд ХААИС-д ажиллалаа

2019-04-22 22:30:06

ХААИС нь 1997 оноос газрын харилцааны чиглэлээр дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн түүхтэй бөгөөд газар зохион байгуулалт, газрын кадастр, газрын үнэлгээ гэсэн мэргэжлээр боловсон хүчин бэлтгэж байна. Тус сургуулийн газар зохион байгуулалт хөтөлбөр нь Монголдоо анх удаа магадлан итгэмжлэгдсэн мэргэжлийн хөтөлбөр юм.

Жил бүрийн 5-р сарын эхээр болдог Газрын харилцааны ажилтны өдрийг угтан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГЗБГЗЗГ-ын удирдлагууд өнгөрсөн баасан гаригт /2019.4.18/ ХААИС дээр ажиллалаа. Энэ үеэр газрын харилцааны салбарт хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийн талаар оюутнууд болон мэргэжлийн багш нарт мэдээлэл хийж хэлэлцүүлэг зохион байгууллаа. Уулзалт хэлэлцүүлгийн үеэр ГЗБГЗЗГ-ын дарга Ц.Ганхүү “Газрын харилцааны салбарт хийгдэж буй төсөл хөтөлбөрүүд, тэдгээрийн онцлог, хөгжлийн чиг хандлага”, Газар зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Батсайхан “Газар зохион байгуулалтын төлөвлөлт, түүний агуулга, ач холбогдол”, Кадастрын хэлтэсийн дарга П.Баянтүмэн “Газрын кадастрын бүртгэл, мэдээлэл технологийн хөгжил”, Орон зайн мэдээлэл, технологийн хэлтэсийн дарга С.Баярмаа “Орон зайн дэд бүтэц, түүний хэрэглээ”, Суурь судалгаа, газрын мониторингийн хэлтэсийн ахлах мэргэжилтэн Г.Мөнхзул “Газрын төлөв байдал, чанарын мониторингийн салбар дундын нэгдсэн мэдээллийн сан байгуулж, хэрэглээнд гаргах” зэрэг сонирхолтой сэдвүүдээр илтгэл хэлэлцүүллээ.

Хэлэлцүүлгээр салбарын оюутан залуусын сонирхсон асуултанд хариулт өгч Монгол орны хөгжилд газрын харилцааны салбарын гүйцэтгэх үүрэг өндрийг тодотгож, энэ мэргэжлийн ирээдүйн хэрэгцээ шаардлага өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгааг онцлон тэмдэглэсэн билээ.

Мөн Агентлагын удирлагууд, ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн удирдлагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцож, хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар болсон.

Энэхүү арга хэмжээ нь газрын харилцааны өдрийг угтан олон үйл ажиллагааны эхлэл болсноороо онцлог байлаа. ХААИС, ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн хамтран “ГАЗРЫН ХАРИЛЦАА-2019” эрдэм шинжилгээний хурлыг 5-р сарын 3-ны өдөр зохион байгуулах болсон. Жил бүр уламжлал болгон зохион уг эрдэм шинжилгээний хуралд гадаад, дотоодын олон судлаачид ач холбогдол өгч оролцдог билээ.

                                                                        АГРОЭКОЛОГИЙН СУРГУУЛЬ


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn