Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

“Нэг бүс, Нэг зам-Аялал жуулчлал 2019” Олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо

“Нэг бүс, Нэг зам-Аялал жуулчлал 2019” Олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо

2019-04-29 18:07:53

Монгол, Хятадын дипломат харилцаа тогтсоны 70 жилийн ойд зориулан анх удаа хөрш орнуудын аялал жуулчлалын салбарыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх зорилгоор “Нэг бүс, Нэг зам-Аялал Жуулчлал 2019” сэдвийн дор олон улсын эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр /2019.4.29/ Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн эрдмийн зөвлөлийн хурлын танхимд зохион байгууллаа.

Хуралд БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, АЖБЗГ-ын дарга С.Баясгалан, БНХАУ-ын орлогч сайд Ян Чин Донг, соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн захирал Ли Вэй, ОХУ-ыг түр хамаарагч Лиштованный, ХААИС-ийн захирал, доктор, профессор Т.Хэрүүга, БНХАУ-ын Хэбэй мужийн Аньхуй их сургуулийн доктор, Орос судлалын төвийн эрхлэгч Ши Хуншэн, ОХУ-ын түүхийн ухааны доктор, Орос-Хятад, Орос-Монгол сэтгүүлийн эрхлэгч Владимира Брежнех зэрэг гурван усын төлөөлөгчид оролцоо. Мөн Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбоо, ХААИС, МУИС, ШУТИС, СУИС, МҮИС, Цайны замын чиглэлийн судалгааны байгууллагууд, аялал жуулчлалын хувийн хэвшил, судалгааны байгууллагуудын төлөөлөл зэрэг 80 гаруй зочид оролцож байна.

“Нэг бүс, Нэг зам-Аялал Жуулчлал 2019” эрдэм шинжилгээний хурдын зорилго нь Хөрш орнуудын аялал жуулчлалыг судалгаа шинжилгээний үндэстэй хөгжүүлэх, аялал жуулчлалын ач холбогдлыг нэмэгдүүлэх, Хөрш орнуудын хамтарсан судалгаа явуулах арга замыг тодорхойлох, Судалгаа шинжилгээ, инновацид суурилсан төсөл, хөтөлбөрүүдэд төр, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачдын түншлэл, хамтын ажиллагааг дэмжих, Хоёр орны судлаачдын цаашдын хамтын судалгааны чиглэлийг судалгааны үр дүн, бүтээл хэлбэрээр мэдээллийн санд нэгтгэх, эрдэм шинжилгээ, сургалт-үйлдвэрлэлд нэвтрүүлэх, Хурлын эмхэтгэлийг хэвлүүлж, олон нийтийн хүртээл болгох явдал юм.

Монгол улсад аялал жуулчлалыг оновчтой хөгжүүлэхэд хөрш улс гүрний их, дээд сургууль, эрдэмтэн багш, судлаачдын хамтын ажиллагаа ихээхэн чухал үүрэгтэй юм.

                                                                АГРОЭКОЛОГИЙН СУРГУУЛЬ


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn