Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Дэлхий даяар ойролцоогоор 115 сая амьтныг туршилтанд ашигладаг

Дэлхий даяар ойролцоогоор 115 сая амьтныг туршилтанд ашигладаг

2019-04-30 15:06:14

ХААИС-ийн Шинжлэх ухааны зөвлөлөөс сар бүр “Шинэ үе-Хөдөө аж ахуйн тогтвортой хөгжил” нээлттэй лекц зохион байгуулж байгаа. Энэ удаад  “Дэлхийн лабораторийн амьтдын өдөр”-т зориулан Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, лабораторийн эрхлэгч, малын их эмч доктор Г.Батцэцэг “Туршилтанд амьтан хэрэглэх ёс зүй” сэдвээр нээлттэй лекц тавьлаа.

1979 оноос эхлэн жил бүрийн 4-р сарын 24-нд “Лабораторийн амьтдын өдөр”-ийг Англи  улсын “Амьд амьтад дээр туршилт явуулахын эсрэг холбоо”-ны санаачлагаар тэмдэглэдэг болсон. Анх тэмдэглэсэн “Дэлхийн лабораторийн амьтдын өдөр” нь лабораторийн туршилтаар амьтдыг зовоон тарчлаахыг төгсгөл болгох, аливаа туршилтад  амьтан хэрэглэхгүй, эрдэм шинжилгээний шилдэг аргуудаар солих үндсийг бий болгоход чиглэгджээ. 

Шинжлэх ухааны мэдлэгийг гүнзгийрүүлэх, хүн, мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах үр дүнтэй арга, эм, бэлдмэл боловсруулах, бүтээгдэхүүний үр дүнг бодитоор сорихын тулд төрөл бүрийн мал, амьтад дээр туршилт явуулдаг ч хэрэглэж буй амьтдын тоог цөөрүүлэх, туршилтад амьтад хэрэглэлгүйгээр өөр аргаар орлуулах, цаашлаад амьтад хэрэглэхгүй байхыг зорих боллоо.

Жил бүр дэлхий даяар ойролцоогоор 115 сая амьтныг туршилтанд ашигладаг байна. Өдөрт 274 мянга, секундэд 3 амьтан туршилтанд хэрэглэдэг гэсэн. Хулгана 1 өдөрт 7342, 12 секундэд 1, оготно 1 өдөрт 744, 1.9 минутанд 1, туулай 1 өдөрт 42, 34 минутанд 1, загас өдөрт 1545, 56 секундэд 1, шувуу өдөрт 466, 3 минутад 1, мэлхий өдөрт 44, 33 минутад 1,   усан гахай 1 өдөрт 32, 46 мин-д 1, нохой өдөрт 12, 115 минутад 1, үхэр өдөрт 14, 1 цаг 43 минутад 1, гахай өдөрт 12, 2 цагт 1, сармагчин 1 өдөрт 7, 31 цагт 1, муур өдөрт 7, 97 цагт 1 туршилтанд ордог аж.

XIX зуун хүртэл зэрлэг болон гэрийн тэжээвэр амьтад дээр өвдөлт намдаалгүйгээр туршилт явуулдаг байсан бол XIX-XX зуун хүртэл шинжлэх ухааны арга зүйн дагуу системтэйгээр туршилт явуулж иржээ. Харин XX зуунаас одоог хүртэл биологийн салбарт шинээр бий болсон ололтууд, лабораторийн амьтдын шинжлэх ухаан, био ёс зүйн гурван R-ийн зарчим, зарим улс болон олон улсын хэмжээнд туршилтын амьтан хэрэглэх дүрэм гаргасан, амьтдыг туршилтанд хэрэглэхийг эсэргүүцсэн нийгэм-улс төрийн хөдөлгөөнүүд олноор бий болж байна.

                                                           ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn