Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Манай улсад хэрэглэдэг эм, бэлдмэлийн 72 хувь нь ургамлын гаралтай

Манай улсад хэрэглэдэг эм, бэлдмэлийн 72 хувь нь ургамлын гаралтай

2019-05-20 15:31:11

ХААИС-ийн Мал аж ахуй. Биотехнологийн сургууль, ШУА-ын ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн хамтран эмийн ургамлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сургалт судалгааны байгууллага, үйлдвэр аж ахуйн нэгжийн эрдэмтэн багш нар, эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад зориулсан “Эмийн ургамлын судалгаа” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд өнгөрсөн баасан гаригт /2019.05.17/ болсон.

Эрдэм шинжилгээний бага хуралд ХААИС-ийн  эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Г.Гантулга, МААБС-ийн захирал О.Баатарцогт, ШУА-ын ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн  Ургамлын аймаг, Ангилал зүйн лабораторийн захирал доктор М.Ургамал, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Б.Бямбасүрэн болон Монгол эмийн хүрээлэн, ШУТИС, ХААИС, Монос групп, Эм судлалын хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид оролцлоо.

Монгол орны эмийн ургамлын тархац ба нөөцийн судалгаа, Эмийн ургамлын үржүүлэг, интродукци, Эмийн ургамлын хэрэглээ, ач холбогдол гэсэн 3 чиглэлээр нийтдээ 20 гаруй илтгэл хэлэлцүүлсэн.

Их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллага, эмийн ургамлын судалгаа хийдэг судлаачид, үйлдвэрлэл эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, багш, эрдэмтэн, судлаачдын судлагаа шинжилгээний ажлын үр дүнг танилцуулах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой уг эрдэм шинжилгээний бага хурал нь хоёрдахь жилдээ зохион байгуулагдаж байгаа юм байна.

“Орчин үед хүмүүс химийн гаралтай эм, бэлдмэлээс зайлсхийж, байгалийн гаралтай экологийн бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх болсон. Өдгөө манай улсад хэрэглэж буй эм, бэлдмэлийн 72 хувийг ургамлын, 28 хувийг амьтны болоод эрдсийн гаралтай түүхий эдээс гарган авдаг гэсэн судалгаа бий. Энэ нь ургамлын гаралтай бүтээгдэхүүн анагаах ухаанд хэр зэрэг чухал болохыг илтгэх баримт юм. Ийм хэрэгцээ, шаардлагын улмаас энэ удаагийн эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж, судлаачид, салбарын мэргэжилтэнгүүд эмийн, ашигт ургамлын талаар мэдээлэл солилцож, эмийн ургамлын хэрэглээ, түүний хэтийн чиг хандлагын талаар санал сэтгэгдлээ солилцох томоохон хурал юм” хэмээн зохион байгуулагчид онцолж байлаа.  

                                                     МАЛ АЖ АХУЙ БИОТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn