Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Залуу эрдэмтдэд тус бүр 10 сая төгрөгийн тэтгэлэг олголоо

Залуу эрдэмтдэд тус бүр 10 сая төгрөгийн тэтгэлэг олголоо

2019-07-01 13:01:59

Бүтээлч, шинэлэг санаа дэвшүүлсэн бөгөөд эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэн инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох боломж бүхий 10 залуу судлаачийн төслийг дэмжиж, тус бүр 10 сая төгрөгийн тэтгэлэг олголоо. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг тэтгэлгийн батламжийг гардуулах үеэр хэлсэн үгэндээ “шинжлэх ухааны салбарын хөрөнгө оруулалт, судлаачдаа дэмжих ажлыг төр олон жилээр орхигдуулж ирсэн ч цаашид анхаарч нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай” гэдгийг онцлоод залуу эрдэмтдийн бүтээлүүд улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Энэ жилийн тэтгэлгийн шалгаруулалтад 36 төсөл ирснээс “Докторын дараах судалгаанд сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг олгох журам”-ын дагуу сонгон шалгаруулж, дараах нэр бүхий 10 судлаачид олгосон байна.

Чимэдсүрэнгийн Жавзандулам-Ингэний сүүгээр пробиотик бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн оновчтой шийдлийг сонгох, үйлдвэрлэлд нэвтрүүлэх инновацийн судалгаа

Болдын Баярмаа-Фотодинамик аргаар ургамлын эмгэгтөрүүлэгчдийг идэвхгүйжүүлэх судалгаа

Болдбаатарын Чинчулуун-Хүн, малын зооноз бэтгийн халдварыг оношлох фермент холбох эсрэг биеийн урвал /ФХЭБУ/-ын цомог гарган авах

Болдын  Одгэрэл-Буудайн соёолжид агуулагдах антиоксидантын судалгаа

Игорын Даваажаргал-Монгол оронд тариалагдаж байгаа хүлэмжийн нарийн ногооны вирусын халдварын илрүүлэг, оношлогоо

Тэтгэлгийг 2010 оноос эхлэн докторын дараах судалгаанд сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг олгож эхэлсэн юм. Одоогоор уг тэтгэлгийг 96 залуу доктор хүртээд байна.

Тэтгэлэг гардуулах ёслолд БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга С.Мөнхбат, Шинжлэх Ухааны Академийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Авид, Шинжлэх ухаан, технологийн сангийн захирал С.Намсрайжав нар оролцож, залуу эрдэмтдэд баяр хүргэлээ.

                                               

                                                                                               ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn