Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

“Сатрэпс” төслийн дараагийн дэд хөтөлбөр ХААИС-д хэрэгжинэ

“Сатрэпс” төслийн дараагийн дэд хөтөлбөр ХААИС-д хэрэгжинэ

2019-09-13 16:01:21

“Сатрэпс”  төслийн дараагийн дэд хөтөлбөр ХААИС-д хэрэгжихээр болж Шүйчи Асанума тэргүүтэй Жайкагийн төлөөлөгчид болон судалгааны багийн гишүүд захирал Т.Хэрүүгатай “Сатрэпс” төслийн 3 дахь шатны талаар санал солилцлоо. Уулзалтанд ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн дэд захирал Г.Гантулга, Мал эмнэлгийн хүрээлэнгийн  эрдэмтэн нарийн бичгийн дарга Ц.Бямбажав, Экосистемийн судалгааны төвийн эрхлэгч Ж.Ундармаа нар оролцлоо.

Ирэх жилээс эхлэн хэрэгжих уг төслийн хүрээнд бэлчээрийн ургамлуудаас генийн ашигт ургамлыг тодорхойлон, үр сонгон гаргаж бэлчээрийн нөхөн сэргээлтэнд ашиглах юм.

Энэ үеэр манай орны Бэлчээрийн тухай хууль болон Ургамлын генетикийн тухай хуулийн төслүүд хэлэлцээрийн түвшинд яваа энэ үед төсөл хэрэгжснээр цаг үеэ олсон, өндөр ач холбогдолтой төсөл болно гэж найдаж байгаагаа талууд илэрхийлж байлаа.

                                     ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn