Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Беларусь улсын Брестийн техникийн их сургууль, Беларусийн Технологийн их сургуультай хамтран ажиллана

Беларусь улсын Брестийн техникийн их сургууль, Беларусийн Технологийн их сургуультай хамтран ажиллана

2019-09-13 17:50:00

Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээг сайжруулах жил”, нийслэлээс “Иргэдийн оролцоотой хөгжлийн жил”  болгон зарласантай холбогдуулан зохион байгуулж буй “Улаанбаатар Түншлэл-2019” олон улсын үзэсгэлэн яармагийг 44 дэх жилдээ 2019 оны есдүгээр сарын 12-15-ны өдрүүдэд “Мишээл Экспо” төвд зохион байгуулж байна.

Энэ удаагийн үзэсгэлэн нь нийслэлийн 380 жилийн ой, Хөнгөн аж үйлдвэрийн 85 жилийн ой, Азийн худалдааг дэмжих байгууллагуудын чуулганы үеэр зохион байгуулагдаж байгаагаар онцлог бөгөөд Беларусь улс түнш орноор оролцож байгаа бөгөөд тус улсаас уул уурхай, барилга, хөдөө аж ахуй, хүнс үйлдвэрлэл, боловсрол, шинжлэх ухааны салбарын 15 аж ахуйн нэгж оролцож байна.

Хөдөө аж ахуйн их сургууль  Брестийн техникийн их сургууль, Беларусийн технологийн их сургуультай хамтын ажиллагааны санамж бичгийг энэ үеэр байгуулж оюутан, аспирант сургахаар урьдчилан тохиролцлоо.

Үзэсгэлэнд Беларусь улсаас гадна ОХУ, БНСУ, Тайвань, Польш зэрэг орнуудын болон дотоодын 100 гаруй томоохон аж ахуй нэгж, байгууллагууд үзэсгэлэнд оролцож шинэ техник, технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ гадаад, дотоодын үйлдвэрлэгчдэд сурталчлах, бизнесийн түншээ олох, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, бараа бүтээгдэхүүнээ Олон улсын зах зээлд гаргах боломжийг бүрдүүлж байгаа юм.

“Улаанбаатар түншлэл 2019” олон улсын үзэсгэлэнг сонирхсон оюутан залуучууд, ялангуяа ИТС-ийн багш, судлаачид очиж танилцахыг  урьж байна.

 

ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn