Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

2018-2019 оны хичээлийн жилийн шилдэг тэнхим, багш шалгаруулах үйл ажиллагаа

2018-2019 оны хичээлийн жилийн шилдэг тэнхим, багш шалгаруулах үйл ажиллагаа

2019-10-02 12:42:27

Жил бүр олон улсын багш нарын баярыг тохиолдуулан ХААИС-ийн оны шилдэг тэнхим, багш шалгаруулах үйл ажиллагааг бүрэлдэхүүний сургуулийн болон их сургуулийн хэмжээнд зохион байгуулдаг билээ. Энэ жилийн оны шилдэг шалгаруулах үйл ажиллагааг 2019 оны 09 сарын 30 -ны өдөр хичээлийн төв байр, Хатан туул театрт өдөрлөг, үзэсгэлэн хэлбэрээр зохион байгууллаа. Энэ үеэр оны шилдэгт нэр дэвшигч тэнхим, багш нараас гадна нийт тэнхимүүд 2018-2019 оны хичээлийн жилд эрдэм шинжилгээ, сургалт, мэргэжил, олон нийтийн чиглэлээр хийсэн ажлын үр дүнгээ танилцуулж, олон талын хамтын ажиллагааг идэвхжүүлсэн юм. 


2019 ОНЫ “ШИЛДЭГ ТЭНХИМ” номинацид 
нэр дэвшсэн тэнхим

  1. Мал эмнэлгийн сургуулийн Халдварт өвчин, микробиологийн тэнхим
  2. Агроэкологийн сургуулийн Экологийн тэнхим
  3. Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн Бэлчээр тэжээллэг, химийн тэнхим
  4. Инженер, технологийн сургуулийн Механик инженерийн тэнхим
  5. Эдийн засаг, бизнесийн сургуулийн Хөдөө аж ахуй, хэрэглээний эдийн засгийн тэнхим
  6. Суурь боловсролын төвийн Хүмүүнлэгийн ухааны тэнхим 

2019 оны “ШИЛДЭГ СУДЛААЧ БАГШ” номинацид 
нэр дэвшсэн багш нар

  1. П.Болормаа – Мал эмнэлгийн сургуулийн, Халдваргүй өвчин судлалын тэнхимийн багш, Шинжлэх ухааны доктор, профессор; 
  2. Д.Дашмаа – Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн Бүтээгдэхүүн судлал, хяналт үнэлгээний тэнхимийн багш, доктор; 
  3. Л.Лхагвасүрэн – Инженер, технологийн сургуулийн Механик инженерийн тэнхимийн багш, доктор;
  4. Х.Баярмаа – Агроэкологийн сургуулийн Экологийн тэнхим багш, доктор, дэд профессор;
  5. Г.Ганзориг – Эдийн засаг, бизнесийн сургуулийн Хөдөө аж ахуйн хэрэглээний эдийн засгийн тэнхимийн багш, доктор;
  6. М.Оюунчимэг – Суурь боловсролын төвийн Хүмүүнлэгийн ухааны тэнхимийн багш, доктор;

2019 ОНЫ  ОНЫ “ШИЛДЭГ СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧ БАГШ” номинацид

нэр дэвшсэн багш нар

  1. Т.Алтанзаяа – Мал аж ахуй биотехнологийн сургуулийн Биотехнологи, үржүүлгийн тэнхимийн багш, доктор, дэд профессор
  2. Д.Түвшинжаргал – Инженер, технологийн сургуулийн Машин судлалын тэнхимийн багш, доктор
  3. Д.Ундармаа-Агроэкологийн сургуулийн Таримал судлал, ой, ландшафтын архитектурын тэнхимийн багш, доктор, дэд профессор
  4. Т.Эрдэнэчулуун – Эдийн засаг, бизнесийн сургуулийн Хөдөө аж ахуй, хэрэглээний эдийн засгийн тэнхим багш, докторант
  5. Б.Отгонбаяр – Суурь боловсролын төвийн Хүмүүнлэгийн ухааны тэнхимийн багш, докторант

2019 ОНЫ “ШИЛДЭГ ЗАЛУУ БАГШ” номинацид 
нэр дэвшсэн багш нар

  1. Н.Дамбадаржаа – Агроэкологийн сургуулийн Газар тариалан, хөрс судлалын тэнхимийн багш, доктор;
  2. З.Эрдэнэ – Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн Биотехнологи, үржүүлгийн тэнхимийн багш, доктор;
  3. М.Мөнгөнзул – Суурь боловсролын төвийн Хүмүүнлэгийн ухааны тэнхимийн багш, магистр;
  4. Н.Золбоо – Инженер, технологийн сургуулийн Механик инженерийн тэнхимийн багш, доктор;
  5. Т.Уянга – Эдийн засаг, бизнесийн сургуулийн Хөдөө аж ахуй, хэрэглээний эдийн засгийн тэнхимийн багш, доктор

                                                                       Сургалтын бодлого зохицуулалтын алба


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn