Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

МЭС-ийн багш П.Болормаа “Оны шилдэг судлаач багш”-аар шалгарлаа

МЭС-ийн багш П.Болормаа “Оны шилдэг судлаач багш”-аар шалгарлаа

2019-10-07 17:39:39

Дэлхийн багш нарын 25, Монголын багш нарын 53 дахь өдрийг тохиолдуулан ХААИС-ийн багш нарын баярын хурал, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа өнгөрсөн баасан гаригт /2019.10.4/ “Хатан туул” театрт ёслол төгөлдөр боллоо. Баярын үйл ажиллагааг нээж ХААИС-ийн захирал Т.Хэрүүга нийт багш нартаа мэндчилгээ дэвшүүллээ.

Энэ үеэр шагналын хур бууж "Боловсролын тэргүүний ажилтан тэмдэг"-ээр Мал аж ахуй биотехнологийн сургуулийн багш доктор Н.Пагмадулам, доктор Т.Алтанзаяа, доктор Ц.Нямхүү, Суурь боловсролын төвийн багш Х.Тунгалаг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Жуух бичиг"-ээр Суурь боловсролын төвийн багш Д.Гүнжиймаа, Д.Тунгалаг, Д.Түвшинбаяр, Х.Сүнжидмаа,  Мал аж ахуй биотехнологийн сургуулийн багш доктор С.Отгонпүрэв, багш Ш.Оюунчимэг, багш Э.Ууганцэцэг, Инженер технологийн сургуулийн багш доктор Г.Даваасүрэн, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Тэргүүний ажилтан тэмдэг"-ээр Эдийн засаг бизнесийн сургуулийн Сургалтын хөтөлбөрийн эрхлэгч доктор Г.Ганзориг, Эдийн засаг хөгжлийн албаны Нийтлэг үйлчилгээний хэлтсийн дарга Б.Болдбаатар, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Жуух бичиг"-ээр Мал аж ахуй биотехнологийн сургуулийн багш доктор Г.Эрдэмбилэг,  Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн тэргүүний ажилтан тэмдэг"-ээр шагнагдсан Захиргааны байрны жижүүр Ч.Батцэцэг, Эдийн засаг бизнесийн сургуулийн үйлчлэгч Т.Алимаа,  Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны жуух бичиг"-ээр  Мал аж ахуй биотехнологийн сургуулийн үйлчлэгч Н.Сугир, У.Бурмаа, Сантехникийн слесарь С.Дашдаваа, Мэргэжлийн ур чадварын академийн “Мэргэжлийн ур чадвар цол тэмдэг”-ээр МААБС-ийн Биотехнологи, үржүүлгийн тэнхмийн багш Т.Алтанзаяа нар шагнагдсан.

 

Багш нарын баярыг тохиолдуулан жил бүр ХААИС шилдгүүдээ шалгаруулдаг уламжлалтай. Энэ удаа “Шилдэг залуу багш” МААБС-ийн Биотехнологи, үржүүлгийн тэнхмийн багш З.Эрдэнэ, “Шилдэг судлаач багш” МЭС-ийн Халдваргүй өвчин судлалын тэнхмийн багш П.Болормаа, “Шилдэг сурган хүмүүжүүлэгч багш” АЭС-ийн Таримал судлал, ой, ландшафтын архитектурын тэнхмийн багш Д.Ундармаа, “Шилдэг тэнхим” МЭС-ийн Халдварт өвчин судлал, микробиологийн тэнхим шалгарлаа.

Мөн МААБС-ийн багш З.Эрдэнэ, АЭС-ийн багш Ч.Оюун нарт ХАА-н ухааны докторын диплом ХААИС-ийн захирал Т.Хэрүүга гардууллаа.

 

                                                    Сургалтын бодлого зохицуулалтын алба

                                                             Инженер технологийн сургууль

 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn