Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ДЭЛХИЙН ИХ СУРГУУЛИЙН ЗАХИРЛУУДЫН ОЛОН УЛСЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ МОНГОЛД

ДЭЛХИЙН ИХ СУРГУУЛИЙН ЗАХИРЛУУДЫН ОЛОН УЛСЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ МОНГОЛД

2012-06-21 00:00:00

niit_logo_rektor

 

ДЭЛХИЙН ИХ СУРГУУЛИЙН ЗАХИРЛУУДЫН

ОЛОН УЛСЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ МОНГОЛД


МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИВЭЭЛ ДОР   “ДАЯАРШЛЫН ЭРИН ҮЕИЙН ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ:  СОРИЛТ, ТУРШЛАГА, АРГА БАРИЛ” сэдэвт ДЭЛХИЙН ИХ СУРГУУЛИЙН ЗАХИРЛУУДЫН ОЛОН УЛСЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ 2012 оны 7 дугаар сарын 08 -11 өдрүүдэд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод болно.

 

Энэхүү олон улсын чуулга уулзалтыг Монгол улсын Хөдөө аж ахуйн их сургуулиас санаачлан БСШУЯ-тай хамтран Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байна.  

Дэлхийн 14 орны 30 гаруй их сургуулийн 80 орчим төлөөлөгч, түүний дотроос 16 захирал өөрийн биеэр оролцож, илтгэлээ хэлэлцүүлнэ.

Дэлхийн их сургуулиуд даяаршлын үед зөвхөн өөр өөрийн улс оронд төдийгүй, дэлхий нийтийн өвөрмөц онцлогт тохирсон боловсролын тогтолцоог бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулж, тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга зам, гарцын талаар өөрсдийн үзэл бодол, баримтлалаа хэлэлцүүлж, улмаар нэгдсэн шийдвэрт хүрч чадна гэдэгт итгэж байна.

Энэ завшааныг тохиолдуулан Та бүгдийг Монгол оронд тавтай зочилж, “Даяаршлын эрин үеийн Дээд боловсролын шинэчлэл: Сорилт, туршлага, арга барил” сэдэвт их сургуулийн захирлуудын олон улсын чуулга уулзалтад оролцохыг уръж, гүнээ хүндэтгэн мэндчилж байгааг маань хүлээн авна уу.

 

Б.БЯМБАА, Академич

Монгол Улсын Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн Ректор

Хөдөө Аж Ахуйн Шинжлэх Ухааны Академийн Ерөнхийлөгч

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Дэд-Ерөнхийлөгч


ДАЯАРШЛЫН ЭРИН ҮЕИЙН ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ: СОРИЛТ, ТУРШЛАГА, АРГА БАРИЛ” ДЭЛХИЙН ИХ СУРГУУЛИУДЫН ЗАХИРЛУУДЫН ОЛОН УЛСЫН ЧУУЛГА УУЛЗАЛТЫН УРИЛГА, ХӨТӨЛБӨРТЭЙ ТАНИЛЦАНА УУ.

МОНГОЛ ХЭЛЭЭР

АНГЛИ ХЭЛЭЭР



Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn