Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

АЖИЛД АВНА Oгноо: 2012-08-27

АЖИЛД АВНА Oгноо: 2012-08-27

2012-08-27 00:00:00

АЖИЛД АВНА

 

ХААИС-ийн Гадаад хамтын ажиллагааны албанд ажилтан сонгон шалгаруулж авна.

 

Тавигдах шаардлага:

  • Гадаад харилцааны буюу хөдөө аж ахуйн чиглэлээр их сургууль төгссөн
  • Англи-Орос, Англи-Солонгос хэлний яриа болон бичгийн өндөр чадвартай
  • Төрийн болон олон улсын байгууллагад ажиллаж байсан дадлага туршлагатай
  • Байгалийн ухаан, хөдөө аж ахуйн чиглэлийн мэдлэгтэй
  • Комьютерын хэрэглээний программууддыг бүрэн эзэмшсэн
  • Хариуцлагатай, зохион байгуулалт сайтай, ажлын ачаалал даах болон багаар ажиллах чадвартай
  • Тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой, харилцааны өндөр соёлтой

 

Бүрдүүлэх материал:

  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Их сургууль төгссөн дипломын баталгажуулсан хуулбар
  • Өөрийн товч танилцуулга CV /зурагтай/
  • Төрийн албан хаагчийн анкет /маягт №1/
  • Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт
  • Ажил байдлын тодорхойлолт

 

Дээрхи шаардлагыг хангасан хүмүүс бичиг баримтаа бүрдүүлэн 2012 оны 09 дүгээр сарын 17-ний дотор  ажлын өдрүүдэд 10:00-13:00, 14:00-18:00 цагийн хооронд ХААИС-ийн Захиргааны байрны 6 тоот өрөөнд өөрийн биеэр авчирч өгнө үү.

Шаардлага хангасан хүмүүсийг хуваарийн дагуу ярилцлагад оруулна.

Хаяг: Хөдөө аж ахуйн их сургууль, Зайсан-17024, Хан-Уул дүүрэг-11, утас: 341153


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn