Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Азийн орнуудын мэдээллийн технологийн Мэргэжилтнүүдийн намрын шалгалт

Азийн орнуудын мэдээллийн технологийн Мэргэжилтнүүдийн намрын шалгалт

2012-09-28 00:00:00

IT_zar

 

Азийн орнуудын мэдээллийн технологийн

Мэргэжилтнүүдийн намрын шалгалт

Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх олон улсын түвшинд хүргэх зорилгоор Мэдээллийн технологийн үндэсний парк, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, Азийн орнуудын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн шалгалтын зөвлөл /ITPEC/-тэй хамтран “Мэдээллийн технологийн инженерийн шалгалт”-ыг 13 дахь удаагаа 2012 оны 10 дугаар сарын 28-ний өдөр зохион байгуулах гэж байна.

Тус шалгалтын систем нь 4 түвшинтэй ба Монгол улсад мэдээллийн инженерийн стандартад үндэслэн эхний 3 түвшнийг нэвтрүүлээд байна. Энэ удаагийн намрын шалгалтаар 1- р түвшин буюу мэдээллийн технологийн паспорт шалгалт, 2-р түвшин буюу мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалт, 3-р түвшин буюу мэдээллийн технологийн инженерийн ахисан түвшний шалгалтуудыг зохион байгуулна. Эдгээр шалгалтуудад тэнцэгч нь Азийн 12 оронд хүлээн зөвшөөрөгдөх олон улсын сертификат гардан авах боломжтой болох юм.

Мэдээллийн технологийн үндэсний паркаас МТ-ийн инженерийн шалгалтуудад тэнцэгчдийн тоог нэмэгдүүлэх, амжилттай оролцоход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Мэдээллийн технологийн инженерийн намрын шалгалтанд тодорхой хөнгөлөлтүүдийг үзүүлэхээс гадна шалгуулагчдыг ном, сурах бичиг, гарын авлагаар ханган, шалгалтанд системтэй бэлтгэх сургалтуудыг доорх хуваарийн дагуу зохион байгуулж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.itpark.mn болон  Мэдээллийн технологийн хөгжлийг дэмжих хэлтсийн Мэдээллийн технологийн ур чадвар, стандарт хариуцсан мэргэжилтэн А.Алинзул /цахим шуудан:alinzul@itpark.mn, утас:88117076/, Ч.Сувд /цахим шуудан: suvd@itpark.mn/- нартай холбогдон лавлана уу.


 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn