Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ОЮУТНЫ ТЭМЦЭЭНИЙ НЭГДСЭН ЗААВАР

ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ОЮУТНЫ ТЭМЦЭЭНИЙ НЭГДСЭН ЗААВАР

2012-10-22 00:00:00

ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛИЙН

АВАРГА ШАЛГАРУУЛАХ ОЮУТНЫ ТЭМЦЭЭНИЙ

НЭГДСЭН ЗААВАР

/Оюутны тэмцээний заавар/

2012. 10.12

 

Нэг. Зорилго

-Оюутан залуучуудыг биеийн тамир спортын хөдөлгөөнд өргөнөөр татан оролцуулах, спортод хандах идэвхи сонирхолыг өрнүүлэх, дасгал хөдөлгөөнөөр тогтмол бие даан хичээллүүлэх эрмэлзлэлийг төрүүлэх

-ХААИС-ийн оюутнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөж, спортын ур чадвартай оюутнуудыг сонгон шалгаруулах, бүрэлдэхүүн сургуулиудын оюутны аварга баг тамирчдыг тодруулах

- ХААИС-ийн шигшээ баг тамирчдыг бүрдүүлэх

Хоёр. Удирдан зохион байгуулах газар

ХААИС–ийн захиргаа,  ББХТэнхим, Оюутны холбоо 

Гурав. Тэмцээний төрлүүд, явагдах газар

1. Волейбол.2012.10.22,23,24 нд ХААИС-ийн спортын А , Б заал /урьдчилсан тоглолтууд /

2. Ширээний теннис.2012.10.25 нд  ХААИС-ийн спортын А заал

3. Шатар.2012.10.25,26 нд ХААИС- 312 тоот                      

4. Үндэсний бөх 2012.10.26 нд ХААИС-ийн спортын  Б заал

5.  Чөлөөт бөх 2012.10.27 нд  ХААИС-ийн спортын Б заал

6.  Хөнгөн атлетик 2012.10.27 нд ХААИС гадаа талбайд

7.  Модон бөмбөг 2012.10.27 нд ХААИС-ийн гадаа талбайд

8. Олс таталт 2012.10.29 нд ХААИС Төв байранд

9. Сагсан бөмбөг. 2012.10.29,30,31,11 сарын 1 нд  ХААИС-ийн спортын А,Б заал /урьдчилсан тоглолтууд /

Жич: Волейбол, сагсан бөмбөг, олс таталтын шигшээ тоглолтууд 2012.11.04 нд Буянт-Ухаагийн спортын шинэ ордонд болно.

Дөрөв.  Тэмцээний техникийн зөвлөлгөөн,  мэдүүлэг өгөх

Техникийн зөвлөлгөөн 2012 оны  10 дугаар сарын 18 нд  16.00 цагаас  ББХТэнхимд болж тэмцээний оноолтыг гаргана.

Багийн төлөөлөгчид байгууллагын  албан ёсны тамга, тэмдэг, гарын үсэгтэй мэдүүлэг хийсэн байна. Техникийн зөвлөгөөнд ирээгүй багийг тэмцээнд оруулахгүй, оролцох багийн тооноос хамаарч тоглолтын оноолт хуваарийг техникийн зөвлөгөөн дээр шийдвэрлэнэ.

 Тав. Тэмцээний журам

Тэмцээн 2012 оны  10 дугаар сарын 22 – 11 сарын 04 ны өдрүүдэд явагдана.

Тэмцээний нээлтийн ажиллагаа 2012 оны 11–р сарын 04–нд 09–цагаас, хаалтын ажиллагаа 19 цагаас Буянт-Ухаагийн Спортын Шинэ Ордонд болно.

Жич:  Тэмцээний явцад багууд номертой, жигд хувцастай байна.

1.Волейбол

ХААИС-ийн Спорт “А”,”Б” зааланд  2012 оны 10-р сарын 22-24 нд болно.

  • Нэг багийн бүрэлдэхүүнд эрэгтэй 8, эмэгтэй 8,  хүнтэй баг оролцоно.
  • Тэмцээнд ХААИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын курс бүрээс шигшээ эрэгтэй-1 ,эмэгтэй-1  оюутны баг тус бүр орно.
  • А,B, ... хэсэгүүдэд хувааж, шалгарсан багууд олимпийн системээр  тоглоно.
  • Тоглолтыг  3 ээлжээр 21 оноогоор, сүүлийн ээлжийн тоглолтыг 15 оноогоор явуулна

2.Ширээний теннис

ХААИС-ийн Спорт “А”, зааланд  2012 оны 10-р сарын 25- нд болно.

  • Тэмцээнд  оролцох курс бүрээс эрэгтэй 2, эмэгтэй 2   тамирчин байна. 
  • Тамирчидыг  А,B, ...  хэсэгүүдэд хувааж тойргийн системээр явуулна.

3.Шатар

ХААИС-ийн төв байранд 2012 оны 10-р сарын 25-26 нд 312 тоотод болно.

  • Тэмцээнд курс бүрээс эрэгтэй 2 эмэгтэй 2 тамирчин  оролцоно.
  • Тоглолтыг  тойргийн  системээр явуулна.

4.Үндэсний бөх

ХААИС-ийн Спорт ”Б” зааланд  2012 оны 10-р сарын 26 нд болно.

  • Оролцох сонирхолтой оюутнуудад нээлттэй.

5.Чөлөөт  бөх

ХААИС-ийн Спорт ”Б” зааланд  2012 оны 10-р сарын 27 нд болно.

  • Оролцох сонирхолтой оюутнуудад нээлттэй.

6.Хөнгөн атлетик

 ХААИС-н гадаа талбайд 2012 оны 10-р сарын 27 нд болно

  • Оролцох сонирхолтой оюутнуудад нээлттэй.
  • Эм 60м, эр 100м ойрын зайн гүйлтийн төрлөөр явагдана.

7. Модон бөмбөг

ХААИС-н гадаа талбайд 2012 оны 10-р сарын 27 нд болно

  • Оролцох сонирхолтой оюутнуудад нээлттэй.

8.Олс таталт

ХААИС Төв байранд 2012 оны 10-р сарын 29- 11сарын 01 нд болно.

  • Тэмцээнд ХААИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын курс бүрээс шигшээ эрэгтэй-1, эмэгтэй-1  баг орно.
  • Баг 8 хүний бүрэлдэхүүнтэй байна. Эмэгтэй багийн жин 480кг, эрэгтэй багийн жин 520кг байна.
  • А,B, ... хэсэгүүдэд хувааж, шалгарсан багууд олимпийн системээр  тоглоно.

9.Сагсан бөмбөг

ХААИС-ийн Спорт “А”, “Б” зааланд  2012 оны 10-р сарын 22-25 нд болно.

  • Нэг багийн бүрэлдэхүүнд эрэгтэй 7, эмэгтэй 7  хүнтэй баг оролцоно.
  • Тэмцээнд ХААИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын курс бүрээс шигшээ эрэгтэй-1, эмэгтэй-1  оюутны баг тус бүр орно.
  • А,B, ... хэсэгүүдэд хувааж, шалгарсан багууд олимпийн системээр  тоглоно.
  • Тоглолт эрэгтэй 8 минут, эмэгтэй 6 минутаар тус тус явагдана

Зургаа. Дүн гаргах журам, шагнал урамшуулал

Бүрэлдхүүн Сургуулиудийн  нийлбэр  дүнг спортын 5 төрлөөр /волейбол, ширээний теннис, шатар, сагсан бөмбөг, олс таталт/ бага онооны системээр дүгнэнэ.

Тэмцээн тус бүрт I,II,III байр эзэлсэн тамирчдыг  Алт, Мөнгө, Хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар, Бүрэлдхүүн Сургуулиудийн  нийлбэр  дүнгээр I, II , III байр эзэлсэн Сургуулийг  Цом, Хүндэт Өргөмжлөлөөр тус тус шагнаж урамшуулна.

Жич: Тэмцээний үеэр шилдэг хөгжөөн дэмжигч багийг шалгаруулна.

 

Эрхэм хүндэт Та бүхнийг оюутан тамирчидаа сайн зохион байгуулж

оролцуулахыг гүнээ хүсье.

 Сургалтын бодлого зохицуулалтын алба

ББХТэнхим

Оюутны холбоо


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn