Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ БАГШ НАРЫН ТЭМЦЭЭНИЙ НЭГДСЭН ЗААВАР /2013-01-18/

ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ БАГШ НАРЫН ТЭМЦЭЭНИЙ НЭГДСЭН ЗААВАР /2013-01-18/

2013-01-18 00:00:00

БАТЛАВ.  ХААИС-н проректор Проф. Б.Баасансүх

БУСургуулийн захирал Ж.Уранчимэг ББХТэнхмийн эрхлэгч Б. Оюун

 2013. 01.08

ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛИЙН

АВАРГА ШАЛГАРУУЛАХ БАГШ НАРЫН

 ТЭМЦЭЭНИЙ НЭГДСЭН ЗААВАР

/Багш нарын тэмцээн/

 Нэг. Зорилго

Монголын багш нарын баярын үйл ажиллагааны хүрээнд багш нарын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх ,спортын ур чадварыг дээшлүүлэх, бүрэлдэхүүн сургуулиудын аварга баг тодруулах

Хоёр. Удирдан зохион байгуулах газар

 ХААИС -БУС - ББХТэнхим

Гурав. Тэмцээний төрлүүд, явагдах  газар

1. Үндэсний бөх /2013.01.23-нд/ ХААИС-ийн спортын  Б заал

2. Ширээний теннис. /2013.01.23- нд/  ХААИС-ийн спортын А зааланд болно.  

3. Шатар. /2013.01.23- нд/  ХААИС- 312 тоот

4. Волейбол. /2013.01.24- нд / ХААИС-ийн спортын А , Б заал

5. Сагсан бөмбөг. /2013.01.25-нд/ ХААИС-ийн А.Б спорт зааланд

Дөрөв.  Тэмцээний техникийн зөвлөлгөөн,  мэдүүлэг өгөх

Техникийн зөвлөлгөөн 2013 оны  01 дүгээр  сарын 17 нд  12.00 цагаас  ББХТэнхимд болж тэмцээний оноолтыг гаргана. Багийн төлөөлөгчид байгууллагын  албан ёсны тамга, тэмдэг, гарын үсэгтэй мэдүүлэг хийсэн байна. Техникийн зөвлөлгөөнд ирээгүй багийг тэмцээнд оруулахгүй, оролцох багийн тооноос хамаарч тоглолтын оноолт хуваарыг техникийн зөвөлгөөн дээр шийдвэрлэнэ.

 Тав. Тэмцээний журам

Тэмцээн 2013 оны  01 дугаар сарын 23 - 25 ны өдрүүдэд явагдана.

Тэмцээний нээлтийн ажиллагаа 2013 оны 01 –р сарын 24 –нд 15 –цагаас ХААИС-н Спортын А зааланд болно.

Тэмцээнд ХААИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд тус бүрээс шигшээ эрэгтэй, эмэгтэй 1, 1  баг тус бүр орно.

1.Үндэсний бөх

 /2013.01.23-нд 11.00 цагаас/ ХААИС-ийн спортын  Б заал Бүрэлдэхүүн сургууль бүрээс 8 бөх, Захиргаа аж ахуйгаас 8 нийт 64 бөх  барилдана.

МҮБХолбооны дүрмийн дагуу бөхчилж барилдана. Бөхчүүд өмсгөлтэй байна. /Түрийтэй гуталтай/

Шөвгийн 4 бөх шагналтай. Уран барилдаан, уран гараа, дэвээтэй бөхийг тус тус шалгаруулна.

2.Ширээний теннис

/2013.01.23-нд 11.00 цагаас/  ХААИС-ийн спортын А зааланд болно.

  • Тэмцээнд  оролцох  эрэгтэй 2, эмэгтэй 2   тамирчин байна
  • Тамирчидыг  А,B  гэсэн хэсэгт хувааж хэсэг дотроо тойргоор , хэсэгтээ I,II байр эзэлсэн тамирчид  дахин тойргоор тоглож I,II,III байрыг шалгаруулна.

 3.Шатар

/2013.01.23-нд 11.00 цагаас/  ХААИС- 312 тоот

  • Тэмцээнд нэг сургуулиас эрэгтэй 2 эмэгтэй 2 тамирчин  оролцоно.
  • Тоглолтыг  тойргийн  журмаар явуулж  I,II,III байрыг шалгаруулна.

4. Волейбол

/2013.01.24-нд 11.00 цагаас/ ХААИС-ийн спортын А , Б заал

  • Нэг багийн бүрэлдэхүүнд эрэгтэй 8, эмэгтэй 8,  хүнтэй баг оролцоно.
  • А,B  гэсэн хэсэгт хувааж хэсэг дотроо тойргоор , хэсэг тус бүрээс 2 баг  шалгаруулж  олимпийн системээр  тоглоно.
  • Тоглолтыг  3 ээлжээр 21 оноогоор, сүүлийн ээлжийн тоглолтыг 15 оноогоор явуулна

5.Сагсан бөмбөг

/2013.01.25-нд 11.00 цагаас/ ХААИС-ийн спортын А, Б зааланд болно

  • Нэг багийн бүрэлдэхүүнд эрэгтэй 7, эмэгтэй 7,  хүнтэй баг оролцоно.  
  • А,B  гэсэн хэсэгт хувааж хэсэг дотроо тойргоор, хэсэг тус бүрээс 2 баг  шалгаруулж  олимпийн системээр тоглоно.

Жич:  Тэмцээний явцад багууд номертой, жигд хувцастай байна.

Зургаа. Дүн гаргах журам, шагнал урамшуулал

Тэмцээн тус бүрт I,II,III байр эзэлсэн тамирчдыг  Алт, Мөнгө, Хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж, Бүрэлдэхүүн сургуулиудын  нийлбэр  дүнг бага онооны системээр дүгнэж I, байр эзэлсэн байгууллагыг  Цом, Хүндэт Өргөмжлөлөөр II, III –р байр эзэлсэн байгууллагыг хүндэт өргөмжлөлөөр тус тус шагнаж урамшуулна.

 

Эрхэм хүндэт Та бүхнийг баг тамирчидаа

сайн зохион байгуулж оролцуулахыг гүнээ хүсье.

ХААИС-БУС- ББХТ


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn