Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Монголын оюутны спортын “УНИВЕРСИАД” III их наадамд манай сургуулийн баг, тамирчдын медалийн буухиа үргэлжилсээр /2013-04-11/

Монголын оюутны спортын “УНИВЕРСИАД” III их наадамд манай сургуулийн баг, тамирчдын медалийн буухиа үргэлжилсээр /2013-04-11/

2013-04-11 00:00:00

Монголын оюутны спортын “УНИВЕРСИАД”  III их наадамд манай сургуулийн баг, тамирчдын медалийн буухиа үргэлжилсээр...

ШИРЭЭНИЙ ТЕННИС

Монголын оюутны спортын “УНИВЕРСИАД”  III их наадамын Ширээний теннисний тэмцээн 2013 оны 03-р сарын 28-31- ны өдрүүдэд ширээний теннисний “Оч” клубын зааланд эрэгтэй, эмэгтэй багийн төрөл, нэг бүрчилсэн, холимог хосын төрлүүдээр явагдаж дүнгээ гаргалаа. Тус тэмцээнд манай сургуулийн тамирчид:

Нэг бүрчилсэн эмэгтэй төрөлд нийт 20 тамирчин оролсоноос ЭЗБСургуулийн 1-р курсын оюутан Ч.Саруулсайхан 2-р байранд шалгарч Мөнгөн медаль,

Холимог хосын төрөлд БУСургуулийн ХТ-ын 3-р курсын оюутан М.Эрдэнэсувд, ИСургуулийн ЦХ-ийн 1-р курсын оюутан Б.Эрдэнэсүх нар 3-р байранд шалгарч Хүрэл медаль тус тус хүртэж багийн дүнгээр 4-р байранд шалгарсан амжилт үзүүллээ.

sport_news_big

 ЧӨЛӨӨТ БӨХ

2013 оны 04-р сарын 05-07-ны өдрүүдэд Спортын төв ордонд зохион байгуулагдсан Чөлөөт бөхийн тэмцээнд ХААИС-аас нийт 10 тамирчин оролцсоноос:

           96 кг-ийн жинд Агробиологийн сургуулийн ГЗБ – 4 –р курсын оюутан А.Батмөнх Алтан медаль,

           55 кг-ийн жинд Эдийн засаг бизнесийн сургуулийн БУ – 2 – р курсын оюутан Л.Хонгорзул  Мөнгөн медаль,

           48 кг-ийн жинд Инженерийн сургуулийн ҮҮТ – 1 – р курсын оюутан А.Батчимэг Хүрэл медаль тус тус хүртлээ.

Монголын оюутны спортын “УНИВЕРСИАД” III их наадмын дээрх төрлүүдэд медаль хүртсэн баг, тамирчид даа сургууль хамт олны нэрийн  өмнөөс баяр хүргэж сурлага, спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе. Мөн 2013 оны 04-р сарын 10-14-ны өдрүүдэд зохиогдох Бокс,

04-р сарын 19-20-ны өдрүүдэд зохиогдох Аэробик гимнастик,

05-р сарын 03-05 – ны өдрүүдэд зохиогдох Спорт аялал,

05-р сарын 03-05 – ны өдрүүдэд зохиогдох Модон бөмбөг,

05-р сарын 10-12 – ны өдрүүдэд зохиогдох Хөнгөн атлетикийн тэмцээнүүдэд сургуулиа төлөөлж оролцох баг, тамирчид даа амжилт хүсье.

ББХТэнхим

2013 он


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn