Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ХААИС-ийн дотуур байр улсын тэргүүний байраар шалгарлаа /2013-04-22/

ХААИС-ийн дотуур байр улсын тэргүүний байраар шалгарлаа /2013-04-22/

2013-04-22 00:00:00

ХААИС-ийн дотуур байр улсын тэргүүний байраар шалгарлаа


Боловсрол, шинжлэх ухааны яам, Монголын оюутны холбооноос хоёр жил тутам зохион байгуулдаг тэргүүний дотуур байр шалгаруулах арга хэмжээнд ХААИС-ийн оюутны 3-р байр шалгарчээ.

Улсын хэмжээнд нийт 80 гаруй оюутны байр байдгаас нийслэлд хувийн болон төрийн өмчийн 44 байр үйл ажиллагаа явуулдаг байна. Улсын тэргүүний дотуур байрыг шалгаруулахдаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2009 онд гаргасан оюутны дотуур байрны стандарт, тус байранд зохион байгуулагддаг соёл, хүмүүжлийн ажил, дотор болон гаднах орчны тохижилт, ариун цэврийг хангасан эсэхийг харгалзан үздэг аж.

oyutniibair_big

Тус байр нь 2011 онд “Стандартад нийцсэн оюутны байр”, 2012 онд “Оюутанд ээлтэй дотуур байр”-аар шалгарч байжээ. Мөн энэ байранд гадаад оюутан амьдардагын зэрэгцээ өвөл, зунгүй үйл ажиллагаа явуулдагаараа онцлогтой аж. Одоогоор 10 гаруй гадаад, 260 дотоодын оюутан амьдардаг бөгөөд зуны улиралд тус сургуультай хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг Канад, ОХУ, Солонгос, Герман, БНХАУ зэрэг орны багш, судлаач, оюутнууд урт, богино хугацаатай дадлага хийх болон оюутан солилцооны шугамаар ирэхдээ амьдардаг байна.

oyutniibair_big1






Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn