Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ХААИС-ийн модон бөмбөгчид эх орондоо хүрэл медальтай ирэв

ХААИС-ийн модон бөмбөгчид эх орондоо хүрэл медальтай ирэв

2013-04-30 00:00:00

ХААИС-ийн модон бөмбөгчид эх орондоо хүрэл медальтай ирэв


ХААИС-ийн модон бөмбөгийн шигшээ баг 2013 оны 4-р сарын 19-22-ны өдрүүдэд Хонг-Конг улсад болсон олон улсын нээлттэй тэмцээнд амжилттай оролцож, хүрэл медальтай эх орондоо ирлээ.

Дээрх тэмцээнд 6 орны 10 баг оролцсоноос ХААИС-ийн эрэгтэй, эмэгтэй нийлсэн  12 тамирчин, дасгалжуулагч багш Ж.Загасын хамт оролцжээ.

Шилдэг 12 тамирчны нэгээр Байгалийн ухааны сургуулийн Ургамалын нөөц, био үйлдвэрлэлийн 3-р курсын оюутан Ц.Баасанжаргал шалгарсан байна. Дээрх багийн тамирчид 5-р сарын 3-5-нд болох оюутны универсиад наадамд оролцохоор бэлтгэлээ хангаж байгаа аж.  Тэмцээний дүнг жагсаавал,


Эрэгтэй багаас:


1-р байр-Хонг-Конг 604 оноо

2-р байр-Тайпень 640 оноо

3-р байр-Монгол 711 /эрэгтэй баг/

Харин ХААИС-ийн эмэгтэй баг тамирчид 4-р байрт шалгарчээ.


 

mod1



Тэмцээнд оролцсон ХААИС-ийн модон бөмбөгийн шигшээ багийн эрэгтэй тамирчид

 


Б.Баянбулаг-Агробиологийн сургуулийн Жимс, ногооны агрономийн 4-р курс

 

Ц.Баасанжаргал-Байгалийн ухааны сургуулийн Ургамалын нөөц, био үйлдвэрлэлийн 3-р курс

 

Н.Санжаадамба-Мал эмнэлэг, биотехнологийн сургуулийн Мал эмнэл зүйн 3-р курс

 

Б.Ариунсүх- Мал эмнэлэг, биотехнологийн сургуулийн Мал эмнэл зүйн 3-р курс

 

Н.Дорлигжав- Агробиологийн сургуулийн Газрын кадастр, зураглалын 2-р курс

 

Д.Даваадорж-Инженерийн сургуулийн Үйлдвэрлэлийн үндэсний технологийн 2-р курс


 mod2


Тэмцээнд оролцсон ХААИС-ийн модон бөмбөгийн шигшээ багийн эмэгтэй тамирчид

 

Б.Цэрэндулам- Агробиологийн сургуулийн Газар тариалангийн үйлдвэрлэлийн менежмент 3-р курс

 

Б.Оюунтуяа-Байгалийн ухааны сургуулийн Байгалийн аялал жуулчлалын 3-р курс

 

Б.Хишигжаргал- Мал эмнэлэг, биотехнологийн сургуулийн Мал эмнэл зүйн 3-р курс

 

М.Оюунжаргал- Агробиологийн сургуулийн Газрын кадастр, зураглалын 2-р курс

 

Д.Лхам-Инженерийн сургуулийн Цахилгаан хангамжийн 2-р курс

 

Б.Мөнхгэрэл-Инженерийн сургуулийн үйлдвэрлэлийн үндэсний технологи 2-р курс

 


mod3


 

 


 


 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn