Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Хятад хэл, соёлын төв үүдээ нээлээ

Хятад хэл, соёлын төв үүдээ нээлээ

2013-05-10 00:00:00

Хятад хэл, соёлын төв үүдээ нээлээ


 

Хөдөө аж ахуйн их сургуульд хятад хэл, соёлын төв үүдээ нээлээ. Энэ төв нээгдсэнээр тухайн оронд суралцах сонирхолтой оюутан залуус үндсэн мэргэжлийн хичээлийн хажуугаар хэлний мэдлэгээ дээшлүүлж, улмаар хос хөтөлбөрт хамрагдах боломж бүрдэж байгаа юм. Дээрх төвийн үйл ажиллагааг нээж, ХААИС-ийн ректор Т.Хэрүүга, Хятадын соёлын төвийн гадаад харилцаа эрхэлсэн дарга Жан Жао Сян нар хүндэтгэлийн тууз хайчилсанаар оюутнуудад үүд хаалга нь нээлттэй боллоо.


neg


Энэ үеэр ХААИС-ийн ректор Т.Хэрүүга хэлэхдээ ”Хөдөө аж ахуйн их сургууль Хятадын 10 гаруй их, дээд сургуультай хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг. Эдгээрт манай сургуулийн хамгийн олон оюутан, судлаач багш нар мэргэжил мэдлэгээ дээшлүүлж байгаа. Цаашид ч хамтын ажиллагаагаа олон талаар бэхжүүлж, энэ орны боловсрол, шинжлэх ухааны ололт амжилтаас ХААИС-ийн оюутнуудад суралцах боломжийг бүрдүүлэх болно” гэсэн юм. Харин Хятадын соёлын төвийн гадаад харилцаа эрхэлсэн дарга Жан Жао Сян Монгол улсын ууган сургуулиудын нэг хагас зууны түүхтэй ХААИС-тай хамтран ажиллаж байгаадаа таатай байгаагаа илэрхийлэв.

Мөн ХААИС-ийн Гадаад харилцаа, хамтын ажилллагаа эрхэлсэн дэд захирал, профессор Х.Алтанцэцэг хэлэхдээ, “Манай улсын мөнхийн хөрш хоёр оронд баярт үйл явдал тохиосон түүхэн цаг үетэй хятад хэл, соёлын төвийн нээлт давхцаж байгааг бэлэгшээн тэмдэглээд, цаашид үйл ажиллагаагаа улам өргөжүүлнэ” гэдгээ энэ үеэр онцолсон юм.


hoyr


Хөдөө аж ахуйн их сургуульд өмнө нь солонгос хэл, соёлын төв үүдээ нээж байсан. Харин энэ өдөр дээрх төвийн материаллаг баазыг бэхжүүлж, өрөө тасалгааг нь тохижуулсантай багш, оюутнууд танилцлаа. Дээрх арга хэмжээнд ХААИС-ийн удирдлага, багш нарын төлөөлөл, гадаад хэлний төвийн оюутнууд оролцсон юм. Мөн энэ үеэр сургуулийн ардын хөгжмийн “Хатан эх” хамтлаг болон авьяаслаг оюутны төлөөлөл бяцхан урлагын тоглолтоор бэлэг барилаа.

 

guraw

 

duruv


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn