Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

УКРАИН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛНА

УКРАИН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛНА

2013-05-21 00:00:00

УКРАИН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛНА

 

Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу 2013-2014 оны хичээлийн жилд Украин улсын их, дээд сургуульд Засгийн газрын тэтгэлгээр 20 бакалавр, 5 докторант суралцуулах тул Украин улсад суралцахыг хүсэгчдийг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.  


Мэргэжил:

Бакалаврын түвшинд уул уурхай (5), цөмийн эрчим хүч (5), хэмжил зүй (2), нисэхийн техник (2), авто зам (2), гүүрэн болон туннелийн байгууламж (2), тээвэр зохион байгуулалт (2)-ын чиглэлээр, докторантурт техникийн ухаан (3), байгалийн ухаан (2)-ы чиглэлээр суралцуулна. 


Бүртгэл:

Тус сургуулийн 1, 2 дугаар ангид дээрх мэргэжлийн чиглэлээр 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа 21 хүртэлх насны Монгол Улсын иргэд өөрийн сурч байгаа мэргэжлийн дагуу сонгон шалгаруулалтад оролцох эрхтэй. Дүнгийн хуулбараа бүртгэлийн хураамж 5000 төгрөгийг 2013 оны 5 дугаар сарын 27-ны 11 цаг хүртэл Гадаад хамтын ажиллагааны албанд бүртгэж байна.

Докторантурын сургалтад 3,0-аас доошгүй голч дүнтэй магистрын зэрэгтэй, эрдэм шинжилгээний ажлын туршлагатай 40 хүртэлх насны Монгол Улсын иргэд хамрагдах эрхтэй. Суралцахыг хүсэгчид нь иргэний үнэмлэх, бакалавр болон магистрын диплом, дүнгийн жагсаалт зэрэг бичиг баримтын нотариатаар баталгаажуулсан хуулбар, ажил байдлын тодорхойлолт зэрэг бичиг баримтыг бүрдүүлнэ. Бүртгэлийг 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 10.00-16.00 цагт  БШУЯ-ны 118 дугаар өрөөнд хийнэ. Шалгалтын хураамж 10000 төгрөг.

Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу гадаадын аль нэг оронд суралцуулах сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн орны Засгийн газрын тэтгэлэгт нэр дэвшсэн бол бүртгэхгүй.  


Сонгон шалгаруулалт:

Сонгон шалгаруулалт нь мэргэжлийн шалгалт, орос хэлний шалгалт гэсэн хоёр үе шаттай байна. Мэргэжлийн шалгалт нь математик, химийн шалгалт байх бөгөөд бүртгэлийн үед шалгуулагчийн суралцах мэргэжлийн чиглэлээс хамаарч сонгоно. Шалгалтыг МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 2, 3 дугаар давхарын уншлагын танхимд зохион байгуулна. Шалгалтанд иргэний үнэмлэхгүй хүнийг оруулахгүй. 

Математикийн шалгалтыг 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 10.00 цагт авч, дүнг дараа өдрийн 18.00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны зарлалын самбарт байрлуулна. Математикийн шалгалтад 60 ба түүнээс дээш оноо авсан хүмүүс орос хэлний шалгалт өгнө. Орос хэлний шалгалтыг 2013 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 15.00 цагт авна Орос хэлний шалгалтын дүн болон нэгдсэн дүнг 2013 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 18.00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны зарлалын самбарт байрлуулна.

Мэргэжлийн чиглэл тус бүрээр математикийн болон орос хэлний шалгалт тус бүрд 60 хувиас дээш оноо авсан шалгуулагчийн 2 шалгалтын нийлбэр онооны дарааллаар жагсааж, тухайн мэргэжлийн чиглэлээр зарлагдсан хяналтын тоонд багтсан оролцогчдыг Засгийн газрын тэтгэлгээр суралцуулахаар сонгоно. 

Докторантурт суралцахаар бүртгүүлсэн хүмүүсийн бичиг баримтад үнэлгээ өгч дүнг 2013 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 18.00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны зарлалын самбарт мэдээлнэ. Шаардлагатай тохиолдолд оролцогчтой  ярилцлага зохион байгуулна. 

Тэтгэлэгт хамрагдахаар шалгарсан хүмүүсийг Украин улсын их, дээд сургуульд суралцуулахаар нэр дэвшүүлнэ. Суралцуулах тухай эцсийн шийдвэрийг хүлээн авах тал гаргана. 

Тэтгэлэгт хамрагдагч нь Украинд очиод Орос хэлний бэлтгэлд суралцах шаардлагатай бол сургалтын төлбөр /1800-2300 ам.доллар/-ийг суралцагч өөрөө хариуцна. Үндсэн ангид суралцахад Украины тал сургалтын төлбөрийг хариуцах бөгөөд амжилттай суралцагчдад амьжиргааны тэтгэлэг олгоно. Бусад зардал (замын зардал, дотуур байрны төлбөр, эрүүл мэндийн даатгал гэх мэт)-ыг суралцагч өөрөө хариуцна. 

 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn