Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

"Сургалтын чанар-Дадлагаас” сэдэвт өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа / 2013-06-03 /

"Сургалтын чанар-Дадлагаас” сэдэвт өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа / 2013-06-03 /

2013-06-03 00:00:00

“Сургалтын чанар-Дадлагаас” сэдэвт өдөрлөг амжилттай

зохион байгуулагдлаа


ХААИС өнөөдөр “Сургалтын чанар-Дадлагаас” сэдэвт өдөрлөгийг зохион байгуулав. Тус өдөрлөгт УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн дарга, ХААИС-ийн Удирдах зөвлөлийн дарга Х.Золжаргал болон ХААИС-ийн удирдлага, эрдэмтэн багш, оюутнууд оролцлоо. Энэ үеэр 1000 оюутныг үйлдвэрлэлийн дадлагад үдэх арга хэмжээ болсоноос гадна “Оюутны хөгжлийн хөтөлбөр сан”-ийн нээлт болж, шилдэг 8 хөтөлбөрийг шалгаруулсан юм.

oyutan_6_3_big

Тус хөтөлбөрийн ач холбогдол  нь оюутан суралцах хугацаандаа зөвхөн багшийн заасныг сурч мэдэх биш бие даан өөрийгөө хөгжүүлэх, бүтээлч  зорилт өмнөө тавьж, зорилгоо биелүүлэхэд оршиж байгаа юм. Өдөрлөгийн үеэр сургууль тус бүрээс шилдэг 8 хөтөлбөрийн эздийг шалгаруулан нэг сая төгрөгөөр шагнаж урамшууллаа. Мөн дээрх оюутнуудад ХААИС-тай хамтран ажилладаг ХААН банкны Үйлдвэр комбинат дах салбараас 3 сарын хугацаатай 70000  төгрөгийн тэтгэлэг олголоо.

            ХААИС-ийн оюутнууд мэргэжлийн чиглэл тус бүрээрээ Төв аймгийн Борнуур, Баянчандмань, Жаргалант зэрэг сумдад байрлах өөрийн сургуулийн сургалт, үйлдвэрлэлийн төв болон хамтран ажилладаг үйлдвэр, аж ахуй нэгжүүдэд 14-өөс нэг сарын хугацаатай үйлдвэрлэлийн дадлага хийх юм.

Мөн энэ арга хэмжээний үеэр тус сургуулийн эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүнд бий болсон оюуны бүтээлийн үзэсгэлэнг дэлгэн үзүүлсэн бөгөөд эдгээртэй салбарын сайд танилцаж, санал бодлоо илэрхийллээ.


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn