Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ТЕНДЕРИЙН УРИЛГА /2013.06.25/

ТЕНДЕРИЙН УРИЛГА /2013.06.25/

2013-06-25 00:00:00

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

Огноо: 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Спортын ил талбайн цогцолбор барих ажил

Тендер шалгаруулалтын дугаар: СТЦ-2013/02

 

Хөдөө аж ахуйн их сургууль нь эрх бүхий тендерт оролцогчдоос ХААИС-ийн гаднах талбайд хөл бөмбөг, сагсан бөмбөгийн талбай, гүүлтийн зам бүхий спортын ил талбайн цогцолбор барих  ажлыг  гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 80,000 /наян мянга / төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2011, 2012 оны санхүүгийн жилийн эцсийн тайлан

      Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагтай

2.1.1 Барилгын засвар үйлчилгээ, орчны тохижилт, гэрэлтүүлэг

 

Тендерийн хамт төсөвт өртөгийн 2 хувьтай тэнцэх мөнгөн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Тендерийг 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2013 оны 7 дугаар сар 24-ний өдрийн 11 цаг 30 минутад нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодны давуу эрх тооцохгүй.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан-17024, Хөдөө аж ахуйн их сургуулийн захиргааны байр, 1 давхар, 13 тоот

Утас: 341650, 341639, Факс: 11-341770

 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn