Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ХААИС-ийн оюутнууд Тайваньд суралцах боломжтой боллоо

ХААИС-ийн оюутнууд Тайваньд суралцах боломжтой боллоо

2013-07-05 00:00:00

ХААИС-ийн оюутнууд Тайваньд суралцах боломжтой боллоо

 

            Азийн хөгжингүй орнуудын нэг Тайваний Пентүний Шинжлэх ухаан, технологийн үндэсний их сургуулийн удирдлагууд ХААИС-д зочилж,  хамтран ажиллах гэрээ байгууллаа. Дээрх гэрээд Пентүний Шинжлэх ухаан, технологийн үндэсний их сургуулийн захирал, профессор Ян Кюан Гү, ХААИС-ийн захирал, профессор Т.Хэрүүга нар гарын үсэг зурж хүчин төгөлдөр болголоо. Ингэсэнээр TOFEL-ийн 500-аас дээш оноотой ХААИС-ийн суралцагчид бакалавр, магистр, докторын сургалтанд суралцах боломж нээгдэж байгаа юм. Мөн багш, судлаачид урт богино хугацаанд мэргэжил дээшлүүлэх, мал аж ахуй болон байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах хөтөлбөр хэрэгжүүлэхээр гэрээнд тусгажээ.  

Гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагааны үеэр ХААИС-ийн ректор, профессор Т.Хэрүүга хэлсэн үгэндээ “Яг энэ цаг үед Монголчууд бидний билэгшээдэг морин цаг тохиож байна. Энэ цагт эхлүүсэн ажил, үйлс  бүтэмжтэй байдагийн нэгэн адил хамтын ажиллагаа маань ийм байх болно” хэмээн бэлэгдэн хэлсэн юм. Мөн Тайваний Пентүний Шинжлэх ухаан, технологийн үндэсний их сургуулийн захирал, Ян Кюан Гү хэлэхдээ ХААИС-тай зөвхөн багш, судлаач, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлээд зогсохгүй хөдөө аж ахуй, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах болно гээд оюутан залуусыг сургуульдаа суралцахыг уриаллаа. 

Тайвань улсын Пентүний шинжлэх ухаан, технологийн үндлэсний их сургууль нь 1924 онд  байгуулагдсан бөгөөд агробиологи, инженер, менежмент, олон улсын харилцаа гэх мэт үндсэн 6 салбар сургуультай 12 мянга гаруй оюутантай сургууль юм. Нийт 43 оронтой оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж, жилд 600 гаруй гадаад оюутан суралцдагийн 6 нь Монгол улсын оюутан байгааг онцлон хэллээ.

 

taiwoo4

 

taiwoo3


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn