Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Онооны жагсаалт /2013-07-08/

Онооны жагсаалт /2013-07-08/

2013-07-08 00:00:00

Гурав. Сонгон шалгаруулалт

 Онооны жагсаалт харах

3.1. Мэргэжил сонгохдоо тухайн мэргэжилд харгалзах хичээлээр ерөнхий шалгалтуудыг заавал өгсөн байх ба ерөнхий шалгалтын оноог үндэслэн мэргэжил сонгуулах үйл ажиллагааг зохион байгуулна.

 

3.2.   БШУЯ-наас мэргэжил тус бүрээр баталсан хяналтын тоонд зохих болзол хангасан багтаан оюутан элсүүлнэ.

 

3.3  Элсэхээр хүсэгчдийг ерөнхий шалгалтын математик, физик, хими, биологи, гадаад хэлний  чиглэлээр  2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 18.00 хүртэл бүртгэж, онооны дарааллаар жагсаан байршуулж, нийтэд нээлттэй хэлбэрээр зарлалын самбараар, web хуудсаар мэдээлэнэ.

 

3.4.  Элсэхээр хүсэгчдийг мэргэжлийн чиглэлд харгалзуулан ерөнхий шалгалтын аль өндрөөр бүлэг болгон, онооны дарааллаар байр эзлүүлэн жагсаана.

 

3.5. Элсэхийг хүсэгчдийг дараах хуваарийн дагуу мэргэжил сонгуулна.

 

2013 оны 07 дугаарын 09-ний өдөр

 

Ерөнхий шалгалтын чиглэл

Хяналтын

Тоо

Мэргэжил сонгох

Сар.өдөр

Цаг

1

Математик

261

2013.07.09

10.00

2

Математик-хар зураг

32

2013.07.09

15.00

3

Хими-биологи

29

2013.07.09

16.00

 

2013 оны 07 дугаарын 10-ны өдөр

 

Ерөнхий шалгалтын чиглэл

Хяналтын

Тоо

Мэргэжил сонгох

Сар.өдөр

Цаг

1

Математик-гадаад хэл

2

2013.07.10

09.00

2

Математик-физик

155

2013.07.10

10.00

3

Математик-хими

242

2013.07.10

14.00

 

3.6.   Мэргэжил сонгуулахдаа ерөнхий шалгалтын бүлэгт байр эзэлсэн дарааллаар  элсэхийг хүсэгчдийн  сонирхлын дагуу  сонголт хийлгэж, суралцах эрхийн бичиг олгоно.

 

3.7.    Ерөнхий шалгалтын оноо тэнцсэн тохиолдолд боловсролын үнэмлэх, дипломын дундаж, боловсролын үнэмлэх дээрх ерөнхий шалгалт өгсөн хичээлүүдийн оноог харгалзана.

 

3.8.    Сонгосон мэргэжлийн хяналтын тоо дууссан тохиолдолд математик, физик, хими, биологи, гадаад хэлний чиглэл дотроо хяналтын тоо гүйцээгүй өөр мэргэжлийг сонгож болно.

 

3.9.    Бүртгэгдсэн элсэхийг хүсэгчийг онооны дарааллын дагуу 3 удаа нэрийг дуудна.  Дуудсан хугацаанд сонгон шалгаруулалтанд ороогүй элсэхийг хүсэгчийг бүртгэлээс хасч дараагийн хүнд олгох журмыг мөрдөнө.

 

3.10. Мэргэжил сонгуулах, хуваариас татгалзах, түүнийг дараагийн хүнд олгох үйл ажиллагаа ил тод хийгдэж, энэ тухай мэдээлэл нийтэд нээлттэй зарлагдана.  

 

3.12.Ландшафтын архитектур мэргэжлээр элсэхийг хүсэгчдийн хар зургийн авъяас ур чадварын шалгалтыг 2013 оны 07-р сарын 08-ны өдрийн 17 цагт ХААИС-ийн хичээлийн төв байрны 201 тоот өрөөнд авна.

 

3.13.Хар зургийн сонгон шалгаруулалтанд ирэхдээ балын харандаа, баллуур, зургийн дэвтэртэй ирнэ.

 

3.14.Сонгон шалгаруулалтанд ирэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна.

 

  • Ерөнхий шалгалтын хуудас,
  • Боловсролын үнэмлэх,  диплом
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Хувийн хэрэг
  • 3х4 хэмжээний 6 хувь зураг

 

3.15.Сонгон шалгаруулалттай холбоотой санал гомдлыг элсэлтийн комисс хүлээн авч тухай бүрд нь хугацааг товлон  шийдвэрлэнэ.

Онооны жагсаалт харах


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn