Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ХАТАН ТУУЛ хамтлаг ДАШТ-ний хагас шигшээд шалгарчээ

ХАТАН ТУУЛ хамтлаг ДАШТ-ний хагас шигшээд шалгарчээ

2013-10-29 00:00:00

ХАТАН ТУУЛ хамтлаг ДАШТ-ний хагас шигшээд шалгарчээ


hatan_tuul_hamtlag


Дэлхийн бүжгийн спортын холбооноос жил бүр зохион байгуулдаг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Тюмень хотод 9-р сарын 28, 29-нд зохион байгуулагдсан юм. Уг тэмцээнд ХААИС-ийн ХАТАН ТУУЛ хамтлаг стандарт, фромейшн, дансе төрөлд Монгол улсаа төлөөлөн оролцож, 16 орны тамирчдаас хагас шигшээд буюу 7-р байрт шалгарчээ.


hatan_tuul_hamtlag_4   hatan_tuul_hamtlag_3


Түүх сөхвөл бүжгийн спорт нь 1997 оноос өөрийн гэсэн дүрэм, стандарттай болж, ОУ-ын Олимпийн хороонд бүртгэгдсэнээр эл тэмцээн зохион байгуулагдаж иржээ.

 Хатан туул хамтлаг нь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн 3 дахь удаагаа амжилттай оролцож байгаа юм.  Тухайлбал, Польш улсад зохион байгуулагдсан тэмцээнд анх удаа оролцож, эхний 15-д шалгарч байсан бол өнгөрсөн жил Германы Люксбүрг хотод болсон тэмцээнд 8-11 дүгээр байр эзэлж, хагас шигшээд тунаж байсан.


hatan_tuul_hamtlag_5


Цэнгээнт бүжгийн спорт нь Европын улс, орнуудаас үүсэлтэй тул Азид төдийлөн дэлгэрээгүй аж. Тиймээс дээрх тэмцээнд ХААИС-ийн Хатан туул хамтлаг зөвхөн Монгол улсаа төдийгүй Ази тивийг төлөөлөн оролцжээ. Мөн хоёр дахь удаагаа дээрх тэмцээнд оролцож, хагас шигшээд үлдэж, амжилт гаргасан учир Бүжгийн спортын мастерийн болзол хангасан байна. Цэнгээнт бүжгийг дэлхий нийтээр спорт гэж үзэж, спортын журмаар шүүдэг аж.

Энэхүү тэмцээнд эхний 7 байранд шалгарсан хамтлагуудыг жагсаавал:

  1. ОХУ-ын Вера Тюмень хамтлаг
  2. Германы Браш Вег хамтлаг
  3. Германы Людвигсбүрг хамтлаг
  4. Белорусын Юниверс мюзик хамтлаг
  5. Нидерландын Степ-ин-тайм хамтлаг
  6. Оху  Олимписки хамтлаг
  7. Монгол улс Хатан туул

 

hatan_tuul_hamtlag2


Дашрамд сонирхуулахад цэнгээнт бүжгийн улсын 12 удаагийн аварга Хатан туул хамтлагын зураг Дэлхийн бүжгийн спортын холбооны цахим хуудасны нүүрт тавигдсан байдаг аж.


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn