Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ХААИС-ийн баг Залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ

ХААИС-ийн баг Залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ

2013-10-31 00:00:00

ХААИС-ийн баг Залуучуудын аварга шалгаруулах

тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ

 

Монголын Гандболын холбооноос зохион байгуулсан Монгол улсын Залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд ХААИС-ийн эрэгтэйчүүдийн шигшээ баг Мөнгөн медаль хүртлээ.

Тус тэмцээн нь МУБИС-ийн БТДС-ийн спорт танхимд 2013 оны 10-р сарын 26-27-ны өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд 18-20 насны тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон юм. Тэмцээнд хот хөдөөгийн эрэгтэй 13, эмэгтэй 5-н багийн 200 шахам тамирчид оролцсоноос ХААИС-ийн БУС-ийн багш Спортын мастер Лх. Загдсүрэн дасгалжуулагчтай, ЭЗБС-ийн 3-р курсийн оюутан Балжинням ахлагчтай баг 2-р байр эзэлж, мөнгөн медалын эзэд боллоо.  Мөн АБС-ийн 2-р курсийн оюутан Эрдэнэбаяр шилдэг хаалгачаар тодорсон юм. Хэсгийн тоглолтонд  ХСИС, ҮБТДС, Дарханы шигшээ багуудыг тус тус хожиж С хэсгээс нэгээр гарч хасагдах шатанд МҮИС-г буулган авч шилдэг 4-н багт үлдсэн юм.

Тунаж үлдсэн 4-н баг  Олимпийн системээр тоглож ХААИС,  Ирээдүй клубийг 15:9 харьцаатай хожсоноор Аваргын төлөө тоглох эрхтэй боллоо.

Тэмцээний нэгдүгээр байранд Мон-Альтиус БТДС, 2-р байранд ХААИС, 3-р байранд Аварга БТДС тус тус шалгарлаа.


gandvol_10.31


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn