Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ХААИС “ХАТАН ТУУЛ” ОЮУТАН ТЕАТРТАЙ БОЛЛОО

ХААИС “ХАТАН ТУУЛ” ОЮУТАН ТЕАТРТАЙ БОЛЛОО

2013-12-23 00:00:00

ХААИС “ХАТАН ТУУЛ” ОЮУТАН ТЕАТРТАЙ БОЛЛОО


teatr_neelt_1


Хөдөө аж ахуйн их сургууль оюутан залуусын хөгжлийг дэмжих зорилгоор "Хатантуул" оюутны театрыг өнөөдөр нээлээ. Тус театрыг байгуулах санхүүжилтийг БШУЯ гаргасан бөгөөд орчин үеийн театрын шаардлагыг хангасан мэргэжлийн гэрэлтүүлэг, тайз, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсанаараа онцлогтой байна. Театрын нээлтэд сургуулийн удирдлагууд, МОХ-ны удирдлага болон ХААИС-ийг төгсөгч уран бүтээлчдийн төлөөлөл оролцсон юм. Энэ үеэр МОХ-ны Ерөнхийлөгч Х.Батсайхан “Сүүлийн жилүүдэд оюутныхаа хөгжлийн төлөө ихийг хийж бүтээж байгаа сургууль бол ХААИС юм” гэдгийг  онцоллоо.


teatr_neelt_2


ХААИС нь хэдийгээр мэргэжлийн урлагийн сургууль биш гэсэн оюутнуудынхаа авьяасыг нээн хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд ихээхэн анхаарч ирсэн. Тухайлбал тус сургууль нь  цэнгээнт бүжгийн улсын 13 удаагийн аварга, ДАШТ-ний 7,8-р байрын шагналт “Хатан туул” болон ардын хөгжмийн “Хатан эх” зэрэг урлагын хамтлагтай билээ. Тиймээс энэхүү театраа сургуулийнхаа нэрийг улсдаа болон дэлхийд сурталчилж байгаа Хатан туул хамтлагынхаа нэрээр нэрлэсэн байна.


teatr_neelt_3


teatr_neelt_4


teatr_neelt_5


Мөн энэ өдөр тус сургууль мультимедиа студи байгуулсанаа МОХ-ны удирдлага болон багш нартаа танилцууллаа. Тус студи нь бүхий л төрлийн фото болон видео бичлэгийн эвлүүлэг хийхээс гадна багш нарын Е-хичээл явуулах боломж нөхцөлийг бүрдүүлжээ. Дашрамд сонирхуулахад тус сургууль саяхан спортын олон чиглэлээр сургалт явуулах боломжтой ил талбайтай болсон билээ.


studio_neelt


studio_neelt_2



Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn