Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ХАА-н салбарт газрын гүний дулааныг ашиглах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа

ХАА-н салбарт газрын гүний дулааныг ашиглах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа

2014-01-30 00:00:00

ХАА-н салбарт газрын гүний дулааныг ашиглах тухай
санамж бичигт гарын үсэг зурлаа


Хөдөө аж ахуйн их сургууль БНСУ-ын Котес инженеринг болон САМЧАН ENG компанитай ХАА-н салбарт газрын гүний дулааныг ашиглах талаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт энэ технологийн талаар мэдээлэл өгөх, мэргэжилтэнүүдийг дадлагажуулах, технологи дамжуулах гэх мэт чиглэлээр хамтран ажиллахаар тусгажээ. 

 

gazariin_gvn_3


Энэхүү ёслолын ажиллагааны үеэр ХААИС-ийн удирдлага хэлсэн үгэндээ Монгол улсад дэвшилтэт технологи нутагшуулах, сэргээгдэх эрчим хүчийг ашиглахад хамтран ажиллаж байгаад баяртай байна гэсэн юм. Мөн энэ өдөр ХАА-н машин үйлдвэрлэлийн профессорын баг болон КОТЕС инженеринг компанийн санаачлагаар Монгол улсад газрын дулааныг ашиглан байгуулсан байгууламжаа танилцуулсаны зэрэгцээ цаашид хэрэгжүүлэх боломжийн талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт ҮХХЯ-ны дэд сайд Цогтгэрэл болон сургуулийн удирдлага, хөдөө аж ахуйн чиглэлээр үйлдвэрлэл явуулдаг аж ахуй нэгжийн төлөөлөл оролцлоо. 


gazariin_gvn_1


Байгаль орчинд ээлтэй энэ технологийг Монголд нутагшуулах нь олон талын ач холбогдолтой. Суурилуулахад өндөр зардал гардаг ч жил бүр урсгал зардал гардаггүй давуу талтай. Хүлэмжийн болон фермерийн аж ахуй эрхлэхэд энэ технологийг нэвтрүүлсэнээр жилийн дөрвөн улиралд хүнсний ногоо, сүү цагаан идээний хэрэгцээгээ хангах боломж бүрдэх юм. Мөн хот суурингийн барилга байгуулмж, аймаг, орон нутгийн дэд бүтцийг сайжруулж дулааны асуудлыг шийдвэрлэхэд ч энэ технологийг ашиглаж болох юм. Corporate зочид буудал, Sky resort цанын бааз зэрэг зарим компани энэхүү технологийг эх орондоо нэвтрүүлсэнийг ХАА-н дэд сайд онцолж байлаа.


gazariin_gvn_2



Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn