Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Байгальд ээлтэй ХАА-н үйлдвэрлэлийг дэмжих нь

Байгальд ээлтэй ХАА-н үйлдвэрлэлийг дэмжих нь

2012-02-10 00:00:00


“Байгальд ээлтэй ХАА-н үйлдвэрлэлийг дэмжих нь”

төслийн шинжээчид ажиллаж байна


baigald_eeltei

ХААИС нь Койка байгууллагын дэмжлэгтэйгээр БНСУ-ын Хангёны их сургуультай хамтран “Байгальд ээлтэй ХАА-н үйлдвэрлэлийг дэмжих нь” төслийг 2013-2015 оныг хүртэл 1,6 сая ам долларын санхүүжилттэйгээр хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Энэ төслийн хүрээнд сургуулийн туршилт, судалгааны орчныг шинэчлэн, бэхжүүлэх, орчин үеийн лаборатори байгуулах, залуу судлаачдыг чадавхижуулах, мэргэжил дээшлүүлэх урт болон богино хугацааны сургалт зохион байгуулах гэх мэт олон ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн юм.

Өнгөрсөн жил залуу судлаачдыг чадавхижуулах, мэргэжил дээшлүүлэх ажлын хүрээнд 37 багш, судлаач судалгаа шинжилгээний нарийн арга зүй эзэмших 14-42 хоногийн сургалтад хамрагдсан байна.

baigald_eeltei_3

Тэгвэл дээрх төслийн мал аж ахуйн багийн шинжээчид өчигдөр (2014.02.10) ХААИС-д зочиллоо. Тэд 2-р сарын 9-15-ны хооронд ажиллах бөгөөд энэ үеэр хэрхэн ажиллах талаараа сургуулийн удирдлагатай зөвлөлдлөө. Тухайлбал 2-р сарын 13-ны 10 цагт “Мах сүү үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр их сургууль, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нь” сэдэвт семинар зохион байгуулах юм. Тус семинарт мах, сүүний чиглэлээр үйлдвэрлэл  явуулдаг компанийн төлөөлөл оролцож, цаашид уг төсөлтэй хэрхэн уялдаа холбоотой ажиллах талаар ярилцах аж. Мөн энэ үеэр байгууллага хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болохоос гадна ХААИС-ийн брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн болох юм.



Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn