Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Магистр, докторуудад диплом гардууллаа

Магистр, докторуудад диплом гардууллаа

2014-02-19 00:00:00

Магистр, докторуудад  диплом гардууллаа


medee_big_2014_02_19

ХААИС-ийн Магистр, доктор, мэргэшлийн зэргийн сургуулийг амжилттай төгссөн болон мэргэшлийн зэрэг хамгаалсан зарим хүмүүст өнөөдөр (2014.02.19) сургуулийн удирдлага дипломыг нь гардууллаа. Тухайлбал Мал аж ахуйн чиглэлээр М.Нарангэрэл, Ургамлын аж ахуй, газар тариалангийн чиглэлээр С.Нямжав нар докторын зэрэг хамгаалсан бол мал эмнэлгийн халдваргүй өвчин судлалын чиглэлээр М.Цогбадрах, Б.Бямба-Очир, мал эмнэлгийн халдварт өвчин судлалын чиглэлээр Н.Оюун-Номин, таваар судлалын чиглэлээр В.Батжаргал, хөрс судлал, агрохимийн чиглэлээр Г.Ганчимэг, С.Нямдаш нар тус тус магистрын зэрэг амжилтай хамгаалж, дипломоо гардан авлаа.

medee_2014_02_19_01

Мөн Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/168 дугаар тушаалаар “Агрономи” мэргэжлийн хүрээнд Монгол улсын “Зөвлөх агрономич” зэрэг авсан доктор Б.Батдэлгэр, О.Мөнхжаргал нарт мэргэшлийн зэргийн гэрчилгээг нь гардуулсан юм. Дээрхи мэргэшлийн зэргийг нийт 37 хүнд олгосоноос 28-агрономич, 2-малын эмч, 1-инженер, 5-мал зүйч мэргэжилтэй эрдэмтэд байна. Тэд Монгол улсын хэмжээнд мэргэжлийн хүрээнд төсөл, тооцоо, техник, технологийн шийдэлд үнэлэлт өгөх, дүгнэлт гаргах, зөвлөгөө өгөх эрхтэй юм.

medee_2014_02_19_02

medee_2014_02_19_03

medee_big_2014_02_19_03

ХААИС-ийн ректор энэ үеэр мэргэшлийн хөтөлбөрөө амжилттай дүүргэсэн дээрхи хүмүүст баяр хүргээд цаашид сургалтын их сургуулиас судалгааны их сургууль болох зорилтынхоо хүрээнд суралцагчдын тоог нэмэгдүүлэн, сургалтын чанарыг сайжруулж, Олон улсын жишигт хүргэх зорилт тавин ажиллаж байгааг дуулгалаа.



Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn