Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Гурван талт гэрээнд гарын үсэг зурлаа

Гурван талт гэрээнд гарын үсэг зурлаа

2014-02-25 00:00:00

Гурван талт гэрээнд гарын үсэг зурлаа


Япон Улсын Ивате Их Сургуулийн Хөдөө Аж Ахуйн Магистр, Докторын Нэгдсэн сургуулийн захирал Мацуо Үэмура, Ямагата их сургуулийн Ой судлалын төвийн захирал  Ларри Лопез нар өнөөдөр (2014.02.24) ХААИС-д зочилж, сургуулийн ректортой уулзан, харилцан санал солилцлоо.

gurvalsan_2014_02_24_big

Мөн Япон Улсын Ивате мужийн Мориока хотод байрлах Ивате Их Сургуулийн Хөдөө Аж Ахуйн Шинжлэх Ухааны Магистр, Докторын Нэгдсэн Сургууль болон Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургуулийн Магистр, доктор мэргэшлийн зэрэг олгох сургууль мөн Ургамал хамгааллын хүрээлэн гэсэн дээрхи гурван байгууллагын удирдлагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.

Санамж бичигт багш, судлаачид, магистр, докторын хөтөлбөрт суралцагчдыг харилцан солилцон суралцуулах, сургалт, эрдэм шинжилгээний чиглэлээр хамтран ажиллахын зэрэгцээ төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, олон улсын хурал зохион байгуулах зэрэг өргөн хүрээнд хамтран ажиллахаар тусгасан байна.

gurvalsan_2014_02_24_news

Био бүтээгдэхүүн, био нөөц, Cryobiosystem  судлал, биотик Хүрээлэн Буй Орчин судлал гэх мэт мэргэжлийн чиглэлээр судалгаа хийж байгаа магистрант, докторантууд тус сургуульд суралцах боломж нээгдэж байгаа юм. Мэргэжлийн чиглэл таарч байгаа докторант хэлний болон мэргэжлийн шалгалт өгөхгүйгээр элсэн суралцах боломжтой аж. Харин магистрантын хувьд англи хэлний болон мэргэжлийн зохих түвшний шалгалт өгөх юм. Гэхдээ өндөр шаардлага тавихгүй гэдгийн онцолж байлаа. Япон хэл мэддэг бол мэдээж давуу талтай.

ХААИС нь өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн япон хэлний сургалт хичээллүүлж эхэлсэн. Одоогоор 30 гаруй оюутан суралцаж байгаа бөгөөд удахгүй япон хэл, соёлын төв нээхээр болсон сайхан мэдээг сургуулийн ректор Т.Хэрүүга энэ үеэр дуулгалаа. Гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд сургуулийн удирдлага, бүрэлдэхүүн сургуулийн захиралууд магистрант, докторантын төлөөлөл оролцсон юм.   

Ивате Их Сургуулийн Хөдөө Аж Ахуйн Шинжлэх Ухааны Магистр, Докторын Нэгдсэн Сургуульд суралцсанаар Обихиро, Хиросаки, Ямагата, Ивате зэрэг дөрвөн их сургуулийн докторын хөтөлбөрт хамрагдана гэсэн үг юм. Учир нь дээрх сургуулиуд хамтран Хөдөө Аж Ахуйн Шинжлэх Ухааны Магистр, Докторын Нэгдсэн Сургуулийг байгуулжээ.



Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn