Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

АНУ-ын Колорадо мужийн их сургуультай хамтран ажиллахаар болов

АНУ-ын Колорадо мужийн их сургуультай хамтран ажиллахаар болов

2014-02-28 00:00:00

АНУ-ын Колорадо мужийн их сургуультай хамтран ажиллахаар болов

2014_big_02_28


АНУ-ын Колорадо мужийн их сургуультай хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа. Дээрх санамж бичигт дараахи чиглэлээр хамтран ажиллахаар тусгажээ. Тухайлбал, бэлчээрийн хөдлөл зүй, экосистемийн судалгаа, бэлчээрийн үнэлгээ, мониторинг, бэлчээр, мал аж ахуйн менежмент, ургамал, өвсөн тэжээлтний харилцан үйлчлэл, нийгэм-экологийн системийн үнэлгээ, байгалийн нөөцийн хамтын менежмент зэрэг судалгааны чиглэлээр хамтран ажиллах боломж бүрдсэн байна. Мөн бакалавр, магистр, докторын сургалтын хөтөлбөрийг сайжруулах, бэлчээрийн мэргэжилтнүүдэд ямар чиглэлийн мэдлэг, ур чадвар түлхүү хэрэгтэй байгааг оновчтой тодорхойлох аж.

Үүний зэрэгцээ бэлчээрийн шинжлэх ухаан болон сурганы арга зүйн чиглэлээр багш нарыг сургалтад хамруулж, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх гэх мэт сургалт, эрдэм шинжилгээний чиглэлээр санал солилцож, хамтран ажиллахаар санамж бичигт тусгасан байна.

Дашрамд сонирхуулахад БНМС-ийн Тэжээллэг, хадлан бэлчээрийн тэнхимийн эрхлэгч Б.Баасанжалбуугийн шавь, Колорадо мужийн их сургуулийг төгсөгч тус санамж бичгийг үзэглэхэд зуучилсан аж.



Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn