Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

МИДСК-ын Ерөнхийлөгчөөр Т.Хэрүүга сонгогдлоо

МИДСК-ын Ерөнхийлөгчөөр Т.Хэрүүга сонгогдлоо

2014-02-28 00:00:00

МИДСК-ын Ерөнхийлөгчөөр Т.Хэрүүга сонгогдлоо


rektor_2014_02_28_big


Монголын их, дээд сургуулиудын консорциум (МИДСК)-ын гишүүн сургуулиудын нийт ерөнхий захирлуудын хурал 2-р сарын 26-нд болж, Ерөнхийлөгч, удирдах зөвлөлийн гишүүдээ сонголоо. Тус хурлаар олонхийн саналыг үндэслэн ХААИС-ийн ректор, профессор Т.Хэрүүгаг МИДСК-ын Ерөнхийлөгчөөр сонгож, тамга тэмдэгийг нь гардуулан өглөө.

Дээрх сонгуулийн өмнө Удирдах зөвлөлийн дарга бөгөөд Ерөнхийлөгчөөр нь Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Ректор, Академич Б. Жадамбаа ажиллаж байсан юм. МИДСК нь 1995 онд байгуулагдсан бөгөөд эдүгээ Монгол Улсын 50 их, дээд сургуулийг эгнээндээ нэгтгэжээ.

Үйл ажиллагааны үндсэн чиглэл нь дээд боловсролын байгууллагуудын эрх зүйн орчин, сургалт – судалгаа – инновацын болон санхүүжилт, тайлагналын хөгжингүй тогтолцоог бүрдүүлэх, тэдгээрийн өөрчлөлт шинэчлэлийн нэгдсэн бодлого боловсруулан хэрэгжүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх замаар дээд боловсролын талаарх төрийн бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх болон гишүүн сургуулиудын хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилготой, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм.

Удирдах зөвлөл нь гишүүн их, дээд сургуулиудын ректорууд болон бусад төлөөллөөс бүрдсэн 13 гишүүнтэй.




Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn