Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Манай тамирчид Дуулиан-2020-ийн хагас шигшээд шалгарч хүрэл медаль хүртлээ

Манай тамирчид Дуулиан-2020-ийн хагас шигшээд шалгарч хүрэл медаль хүртлээ

2014-03-10 00:00:00

Манай тамирчид Дуулиан-2020-ийн хагас шигшээд шалгарч хүрэл медаль хүртлээ

sport_2014-03-11_big

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг “Дуулиан-2020” найм дахь удаагийн  тэмцээн энэ жилээс  4 үе шаттайгаар явагдаж байгаа билээ. Энэхүү тэмцээнд 10 насны ангиллаар 180 гаруй баг оролцож байна. Манай Батзориг дасгалжуулагчтай заалны хөлбөмбөгийн баг тамирчид хагас шигшээд шалгарч, хүрэл медаль хүртлээ.  Тамирчдын төлөөллийг өнөөдөр сургуулийн ректор хүлээн авч баяр хүргээд, цаашдын тэмцээндээ амжилт гаргахыг хүслээ.

Өчигдрөөс тэмцээнд шалгарсан багууд Улаанбаатар хотод цуглаж, аваргын эрхийн төлөөх тоглолт эхэлсэн байна.  Залуучуудын насны ангилалд Улсын аваргад хөдөө орон нутаг болон нийслэлээс шалгарсан нийт 16 баг, 4 хэсэгт хуваагдан тоглолтоо эхлүүлээд байгаа юм.  Манай баг улсын аваргын хэсгийн анхны тоглолтоо  Сэлэнгэ аймгийн багтай хийж, 6/2-ийн харьцаатай хожсон амжилттай эхлүүлэв. Хэсэгтээ Өвөрхангай, Отгонтэнгэр их сургууль, Сэлэнгэ аймгийн багуудтай таараад байгаа юм.



Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn