Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Шагналын хур буулаа /2014-03-18/

Шагналын хур буулаа /2014-03-18/

2014-03-19 00:00:00

Шагналын хур буулаа


Хөдөө аж ахуйн их сургуулийн хамт олны дундаас хөдөлмөр бүтээл, ажил үйлсээрээ манлайлсан зарим багш, судлаачид өчигдөр (2014.03.18) салбарын тэргүүний ажилтан болон төрийн одон медаль хүртлээ.

2014-03-18_big_shagnal

Тэднийг уламжлал ёсоор сургуулийн удирдлагууд хүндэтгэн хүлээн авч баяр хүргэсэн юм. Тухайлбал, “Хатан туул” театрын эрхлэгч Л.Цолмон Алтан гадас одонгоор, Байгалийн ухааны сургуулийн захирал, дэд профессор Ж.Уранчимэг Хөдөлмөрийн хүндэт медалиар, Экосистемийн судалгааны төвийн эрхлэгч, дэд профессор Ж.Ундармаа Шинжлэх ухааны тэргүүний ажилтанаар, ЭТХС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн, АБС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга О.Нямсүрэн, багш Ч.Намжил, З.Эрдэнэчимэг, БУС-ийн тэнхимийн эрхлэгч И.Лхам, Экосистемийн судалгааны төвийн ажилтан Ж.Байгаль нар ХАА-н тэргүүний ажилтнаар, Мал эмнэлэг, биотехнологийн сургуулийн багш Дашжамц, БНМС-ийн багш З.Эрдэнэ, ИС-ийн багш Ч.Отгон, БУС-ийн багш Ц.Нямхүү, Б.Баяраа, АБС-ийн багш А.Билгүүн, О.Отгонцэцэг, Э.Батзаяа, ЭТХС-ийн багш Т.Ариунболд, тэнхимийн туслах Б.Мөнхсаруул  нар хүндэт жуух бичгээр тус тус шагнагдлаа.

2014-03-18_news_big

Багш, судлаач нартаа цаашдынх нь ажилд өндөр амжилт хүсье.


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn