Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ХААИС судлаач, багш нарын бүтээлч баг бүрдүүлж ажиллана

ХААИС судлаач, багш нарын бүтээлч баг бүрдүүлж ажиллана

2014-03-24 00:00:00

ХААИС судлаач, багш нарын бүтээлч баг бүрдүүлж ажиллана

 

2014-03-24-1_big
Хөдөө аж ахуйн их сургууль сургалтын их сургуулиас судалгааны их сургууль болох зорилтдоо тулгуурлан шинэчлэлийн бодлого, үйл ажиллагаагаа харьяа эрдэм шинжилгээний хүрээлэн, бүрэлдэхүүн сургуулийн судлаач, профессор багш нарын үр дүнтэй бүтээлч хамтын ажиллагааг дэмжих хэлбэрээр эхлүүлж байна. Тухайлбал өнөөдөр ХААИС-ийн бүрэлдэхүүний сургууль болох Биологийн нөөцийн менежментийн сургууль харьяа Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав.
Тус хоёр байгууллагын сургалт, судалгааны чиглэл нэг учир нэгдсэн эрдмийн зөвлөлтэй болж, хамтарсан профессорын багаар ажилласанаар сургалтын их сургуулиас судалгааны их сургууль болох бодит эхлэл тавигдана гэв.
Тухайлбал нэгдүгээрт, сургууль хүрээлэнгийн эрдэмтэд нэгдсэн нэг Эрдмийн зөвлөлтэй болсоноор чадварлаг баг бий болж салбарын судалгааны ажилд ахиц гарна. Хоёрдугаарт, лаборатори хүртээмжтэй болж оюутан суралцагчид практик мэдлэг олж авах өргөн боломж нээгдэнэ. Гуравдугаарт, чадварлаг судлаачдаас бүрдсэн хамтарсан профессорын багаар ажилласанаар шинжлэх ухааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, судлаачдын залуу халааг бэлтгэхэд чухал ач холбогдолтой аж.
Монгол улсад мал аж ахуйн мэргэжилтэн бэлтгэдэг сургууль, мөн мал аж ахуйн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлогч эрдэм шинжилгээний хүрээлэн хоёр нэгдсэнээр нэг зүйлд хоёр нэр өгчихөөд хоорондоо өрсөлдөх биш нэгдсэн зорилгын төлөө хүчээ нэгтгэн ажиллах нь амжилтын үндэс болно гэж тэд үзэж байгаа юм.
Хүрээлэнд байгаа сүүлийн үеийн дэвшилтэт технологи, лаборатори зөвхөн судалгаа хийж байгаа цөөн хүний хүрээнд ашиглагдах биш бакалавр, магистр, докторын түвшний судлаач оюутнуудад нээлттэй болно. Ингэсэнээр сургалт, судалгааны танхим, лабораторийн хүрэлцээ хангамж сайжирч, мэргэжлийн дадлага туршлагатай мэргэжилтэн, судалгааны нарийн арга зүй эзэмшсэн залуу судлаачдын залгамж халааг бэлтгэх боломж бүрдэх юм.
Шинжлэх ухаан, сургалт, үйлдвэрлэл, бизнесийг цогц байдлаар хөгжүүлэх үүднээс Монгол улсын хөгжлийн нийтлэг эрх ашигт нийцсэн шинжлэх ухаан, инновацийн төсөл хөтөлбөрийг хамтран боловсруулж хэрэгжүүлэх, их сургууль, шинжлэх ухааны байгууллагын судлаачдын (үйлдвэрлэлийн технологчид) боловсруулсан дэвшилтэт технологийг эзэмших, ашиглах, үйлдвэрлэгчдийн захиалгаар бүтээгдэхүүний боловсруулалт, технологийг сайжруулах чиглэлээр төсөл, судалгааны ажил хамтран гүйцэтгэх гэх мэт олон ажил хамтран хэрэгжүүлэхээр гэрээнд тусгажээ.
Мөн хүрээлэн сургууль нэг чиглэлээр тус тусдаа эрдмийн бичиг эрхлэн гаргаж ирсэн бол одоо салбарын шинжлэх ухааны нэгдсэн бүтээл “Мал аж ахуйн шинжлэл” сэтгүүлийг бий болгож хамтран эрхлэн гаргах юм. Ингэсэнээр бүтээлийн чанарт ахиц гарч цаашлаад уг сэтгүүлийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бүтээл болгох боломж бүрдэнэ.
Үүний зэрэгцээ дээрх хоёр байгууллагын хамтарсан 10 профессорын баг байгуулагдаж, дараах судалгааны чиглэлээр ажиллах болсоноо ч энэ үеэр дуулгав.
Тухайлбал Биологийн нөөцийн менежментийн сургууль, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаачид 100 хувь хамрагдан Н.Тогтохбаяр ахлагчтай “Малын тэжээл, хадлан бэлчээр”, Х.Алтанцэцэг ахлагчтай “Хөдөө аж ахуйн биотехнологи”, Ж.Ундармаа ахлагчтай “Бэлчээрийн экологи”, Д.Алтангэрэл ахлагчтай “Малын генетик, селекци, үржүүлэг”, Т.Балдан ахлагчтай “Малын нөхөн үржихүйн биологи, биотехнологи”, “Д.Рэнцэндорж ахлагчтай “Тэжээл үйлдвэрлэлийн технологи”, Г.Ганбат ахлагчтай “Бараа, түүхий эдийн технологи”, Ё.Доржбат ахлагчтай “Бог мал судлал, уламжлалт ба эрчимжсэн технологи”, Т.Сайпольда ахлагчтай “Бод мал судлал”, М.Нарангэрэл ахлагчтай “Малын гаралтай хүнсний бүтээгдэхүүний технологи” чиглэлээр профессорын 10 баг байгуулан ажиллаж эхэллээ.

2014-03-24_1_news

2014-03-24-2_news


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn