Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Австрали улсын New England сургуулийн төлөөлөгчид санал солилцов

Австрали улсын New England сургуулийн төлөөлөгчид санал солилцов

2014-04-09 00:00:00

Австрали улсын New England сургуулийн төлөөлөгчид санал солилцов

2014-04-04_avstral_big


Австрали улсын New England их сургуулийн захирал доктор Майкл Стаки, Олон улсын хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Габриел Ролан нар манай сургуульд 4-р сарын 3-ны өдөр зочиллоо. Тэд энэ үеэрээ МУИС-ийн Хууль зүйн сургууль болон ХААИС-тай хамтран ХАА-н салбарт тулгамдаж буй хууль эрх зүйн асуудлыг хэрхэн шийдвэрлэх боломжтой талаар нэг өдрийн уулзалт семинар зохион байгуулсан юм. Тус уулзалтад ХААИС-ийн удирдлага, эрдэмтэн судлаачдын төлөөлөл болон МУИС-ийн Хууль зүйн сургуулийн удирдлага оролцлоо.

Мөн энэ үеэр хоёр их сургууль цаашид хэрхэн хамтран ажиллаж болох талаар санал солилцов. Австралийн New England их сургууль нь дэлхийн түвшинд судалгаа хийдэг лабораторитой бөгөөд цаашид хөрс, генетик, МАА-г чиглэлээр хамтран ажиллахаас гадна хоёр улсын цагийн зөрүү бага учир зайны сургалтын хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх боломжтой талаар ярилцлаа. Үүний зэрэгцээ төсөл боловсруулж, харилцан ашигтайгаар хамтран ажиллахаар болов.



Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn