Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Бакалавр оюутны шилдэг бүтээлийн эзэд тодорлоо

Бакалавр оюутны шилдэг бүтээлийн эзэд тодорлоо

0000-00-00 00:00:00

Бакалавр оюутны шилдэг бүтээлийн эзэд тодорлоо

 
ХААИС-иас жил бүр зохион байгуулдаг бакалавр оюутны эрдэм шинжилгээний нэгдсэн бага хурал энэ сарын 14-нд болж дүнгээ гаргалаа. Оюутан суралцагчдад зөвхөн танхимын сургалтаар боловсрол олгох биш судалгааны ажил хийж, бүтээлч хүн болгон төлөвшүүлэх зорилготой энэхүү хуралд бүрэлдэхүүн сургууль бүрээс эцсийн шатанд шалгарсан 14 оюутан оролцсон байна. Тэдгээрээс Инженерийн сургуулийн Инженер механикийн III ангийн оюутан М.Хонгорзаяа, Машин механизмын ашиглалтын III ангийн оюутан Б.Буянжаргал /удирдагч багш Н.Золбоо/ нарын "Хуурсан арвайг тээрэмдэх тоног төхөөрөмж" сэдэвт бүтээл тэргүүн байрт шалгарчээ.
Харин хоёрдугаар байрт Биологийн нөөцийн менежментийн сургуулийн Биотехнологийн IV ангийн оюутан Б.Эрдэнэсангийн “Шар сүүний уургаар баяжуулсан тараг үйлдвэрлэх технологийн судалгаа” сэдэвт бүтээл шалгарсан бол гуравдугаар байрт Мал эмнэлэг, биотехнологийн сургуулийн Мал эмнэлзүйн V ангийн оюутан А.Улаанхүүгийн “Бог малыг тэнхрүүлэх үйлчилгээтэй шулуун гэдэсний лаа бэлтгэж туршсан дүнгээс” сэдэвт бүтээл, Байгалийн ухааны сургуулийн Ургамлын нөөц, биоүйлдвэрлэлийн IV ангийн оюутан Н.Занданшагайн “Молцог элсний ургамалжлын судалгаа” сэдэвт бүтээл тус тус шилдэгээр шалгарлаа.  Шилдэг бүтээлийн эздийг 300-600 мянган төгрөгөөр шагнаж урамшуулсан байна.
 
Шилдэг бүтээлийн эзэдтэй уулзаж, дараах асуултад хариулт авлаа.
-Бүтээлийнхээ ач холбогдолын талаар танилцуулахгүй юу?
-Хуурсан арвайг тээрэмдэх гар тээрмийг баруун болон төвийн аймгийн айл өрх ахуйн хэрэгцээндээ өргөн ашигладаг. Зарим өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид, тээрэмдсэн арвайн гурилаа нийслэл, орон нутагт борлуулж байна. Арвайн үрэнд кали, натри, фосфор, төмөр, зэс, цайр, Е аминдэм, В бүлгийн аминдемүүд байдаг бөгөөд үүнийг бид хэрэглэгчдэд хүртээмжтэй хүргэх зорилгоор тээрэм зохион бүтээхээр шийдсэн юм.
-Энэ тээрмийн давуу тал юу вэ?
-Манай улсад ихэвчлэн импортоор оруулж ирсэн тээрэм л байдаг. Харин бидний хийсэн энэ тээрэм импортын болон гар тээрмээс бүтээмжийн хувьд хэд хэдэн давуу талтай. Жишээлбэл, гар тээрэм 1 минутад 90-91 грамм, импортынх 720 орчим граммыг тээрэмддэг бол бидний хийсэн тээрэм 900-1000 граммыг тээрэмдэх боломжтой юм. Мөн арвайн гурилаас гадна цайны болон эмийн ургамал, давс, кофе гэх мэт 16 нэр төрлийн бүтээгдэхүүнийг жижиглэж, ангилан ялгана. Жижиглэн болон ангилан ялгах үйлдлийг хамт гүйцэтгэхийн зэрэгцээ жин багатай, дугуйтай тул хүссэн газраа байрлуулж болно. 220 волтийн цахилгаанаар ажиллаж, амрах шаардлагатай үедээ өөрөө автоматаар унтардаг зэрэг давуу талтай.
-Тээрэмдсэн бүтээгдэхүүн нь чанарын шаардлага хангаж байгаа эсэхийг судалж үзсэн үү?
-Мэдээж судалсан. Уг тээрмээр тээрэмдсэн арвайг Улсын мэргэжлийн хяналтын газар болон Хүнсний эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн САМО институтэд шинжилгээнд өгөхөд Монгол улсын стандарт MNS 4514:1997, MNS 2453:1979, MNS 21342007, MNS 2091:97зэрэг стандартуудыг хангаж байна гэсэн дүгнэлтийг бидэнд өгсөн. Иймд уг тээрмийг цаашид ахуйн зориулалттай, жижиг дунд үйлдвэрлэлд ашиглахад тохиромжтой гэж үзэж байгаа.
-Та хоёр туршилтын нэг загвар хийсэн байна. Хэдий хэмжээний зардал гарсан бэ?
-Бид өөрсдөдөө байгаа нөөц бололцоогоо ашиглан хийсэн. Мөн манай тэнхимээс шаардлагатай зардалыг гаргаж өгсөн.
-Цаашид олноор нь үйлдвэрлэх бодол бий юу?
- Оюуны өмчийн газраас патентаа авахаар хөөцөлдөж байгаа. Тиймээс болох байх аа. 

 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn