Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Дэлхийн номын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

Дэлхийн номын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

2014-04-24 05:25:28

Дэлхийн номын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ
 
 
НҮБ-ын Соёл, урлагийн хорооноос жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-ныг “Дэлхийн номын өдөр” болгохоор 1995 онд албан ёсоор зарласан билээ. Тэгвэл энэ өдрийг тохиолдуулан ХААИС-ийн Төв номын сан, Мон судар хэвлэлийн газартай хамтран Төв сургуулийн 2-р давхарт нээлттэй өдөрлөг зохион байгууллаа. Энэ үеэр ХААИС-ийн Төв номын санд байгаа хамгийн ховор болон үнэтэй ном, шинэ ном, магистр, докторын ажил, орос, монгол, англи сэтгүүлийг дэлгэсэн байв.

Мөн “Эх хэлний боловсрол хөтөлбөр”-ийн хүрээнд монгол бичгийн сургалтанд суралцах хүсэлтэй оюутнуудыг бүртгэх, үйлчлүүлэх эрхээ хаалгасан уншигчдийн эрхийг сэргээх, шинээр нээх зэрэг үйлчилгээ үзүүлсэний зэрэгцээ Мон судар хэвлэлийн газраас эрхлэн гаргасан номын худалдаа болсон юм.
Дэлхийн номын өдрийг угтан зохион байгуулсан “Манай сургуулийн номын сан” эссэ бичлэгийн уралдаанд шалгарсан оюутнуудад шагнал гардуулж, үндэсний номын санд карт нээлгэх эрх, мөнгөн шагналаар шагналаа. Дээрх эссэ бичлэгийн уралдааны тэргүүн байрт Инженерийн сургуулийн Гидромеханик инженерийн 4-р курсийн оюутан Б.Отгонбаатар, 2-р байрт БНМС-ийн биотехнологийн 3-р курсийн оюутан Н.Дашлхүндэв, 3-р байрт   Инженерийн сургуулийн цахилгаан хангамжын 4-р курсийн оюутан Ё. Гомбосүрэн нар шалгарсан юм.

 
 

 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn