Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ХААИС-ийн хичээлийн шинэ байрны шав тавих ёслол боллоо

ХААИС-ийн хичээлийн шинэ байрны шав тавих ёслол боллоо

2014-06-10 07:03:58

ХААИС-ийн хичээлийн шинэ байрны шав тавих ёслол боллоо

Хагас зуун давсан түүхтэй Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургууль 2013-2014 оны хичээлийн жилийн төгсгөлд хичээлийн шинэ байр барих болсон баяртай мэдээгээр эрдэмтэн багш, оюутнууддаа бэлэг барилаа.

Тус хичээлийн шинэ байрны шав тавих ёслол зургадугаар сарын 5-ны өдөр болж, сургуулийн удирдлагууд, удирдах зөвлөлийн гишүүд, багш оюутнуудын төлөөлөл оролцлоо.

Шав тавих ёслолыг нээж ХААИС-ийн ректор, доктор профессор Т.Хэрүүга “ХААИС нь сургалтын их сургуулиас судалгааны их сургууль болох зорилго тавьсан. Тэгвэл өнөөдөр ХААИС-ийн томоохон бүтээн байгуулалт болох хичээлийн төв байрыг ашиглалтад оруулснаар сургалт судалгааны орчныг сайжруулах нөхцөл бүрдэж байгаа юм. Энэ барилга маань хичээлийн 9 давхар байр, мөн сургалт эрдэм шинжилгээний лабораториуд бүхий гурван давхар байр, стандартад нийцсэн спортын заал гэсэн нийт гурван хэсэгтэй юм. Барилгын ажил хоёр жилийн хугацаанд явагдаж, бид 2016-2017 оны хичээлийн жилд нээлтээ хийх төлөвлөгөөтэй байна” хэмээн ярилаа.

Шав тавих ёслолд хүрэлцэн ирсэн УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, ХААИС-ийн удирдах зөвлөлийн гишүүн, доктор, профессор А.Бакей “Өнөөдөр та бид нэгэн сайхан үйл явдлын гэрч болж байгаадаа баяртай байна. Та бүхний суралцаж байгаа хичээлийн төв байр 1951 онд анх шав нь тавигдаж, ашиглалтад оруулж байсан түүхтэй. Түүнээс хойш ХААИС нь Монгол улсын хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, байгаль орчин гээд олон салбарт мэргэжилтэн бэлтгэдэг эрдмийн өргөө болон өргөжжээ” гээд орчин үед их сургуульд тавигдах шаардлага өндөр болж байна. Үүний жишээ нь сургалтын орчин, сурах орчныг сайжруулах асуудал байгаа. Хичээлийн шинэ байрыг барихаар болсон нь энэ асуудлыг шийдвэрлэх бас нэгэн алхам юм гэдгийг онцоллоо. 

Нийт 6.1 тэрбум төгрөгийн өртөгөөр босох хичээлийн шинэ байрыг барих “Нийслэлийн өргөө” компаний хамт олон барилгын ажлыг чанартай сайн гүйцэтгэж, товлосон хугацаанд нь хүлээлгэн өгөхөө амласан юм.  

 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn